Эйнштейний алдарт E = mc2 тэгшитгэлтэй гар бичвэрийг дуудлагаар заржээ
2021-05-24 16:30
Дэлхийн алдарт физикч Эйнштейний алдарт E = mc2 тэгшитгэлтэй гар бичвэрийг Бостон дахь RR дуудлага худалдаагаар 1.2 сая гаруй доллароор зарсан байна.

Британийн "The Guardian" сонинд мэдээлснээр дуудлага худалдаа 05-р сарын 13-нд эхэлж 20-нд дууссан ба дуудлага худалдааны төв уг гар бичвэрийг ойролцоогоор 400 мянган ам.доллароор зарна гэж таамаглаж байжээ. Мэдээллийг үндэслэвэл энэ нь 1946 оны 10-р сарын 26-нд Польш гаралтай Америкийн физикч Людвик Сильберштейнд зориулан герман хэлээр бичсэн нэг хуудас гар бичвэр байж, захидлын эхэнд “Таны асуултыг E = mc2 томьёогоор шийдэж болно, өөр ямар ч мэдлэг шаардлагагүй” гэж бичжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
