2020 оны эцсийн байдлаар Хятад улс 12 жил дараалан дэлхийн хоёр дахь том импортын зах зээл болж, олон улс орон, бүс нутгийн экспортын гол цэг болсон байна.
Сүүлийн өдрүүдэд Хятадын эхний гурван улирлын гадаад худалдааны мэдээлэл гарсан байж,энэ оны 1-9-р сард Хятад улс бараг 2 их наяд ам.доллар импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.6 хувиар өссөн. Энэ хэмжээ түүхэн шинэ амжилтыг тогтоосон юм. Эхний хагаст олон улсын импортын зах зээлд Хятад улсын эзэлсэн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 нэгжээр нэмэгдээд 12 хувьд хүрч, олон улсын импортын өсөлтөд 15 хувийн үүрэг гүйцэтгэжээ гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 21-ний өдрийн хэвлэлийн бага хурлаар танилцуулсан байна.
