solongonews
Ли Жаньшү Шинэ Зеландын парламентын дарга Маллардтай хэлэлцээ хийлээ
2022-02-18 11:42
Ли Жаньшү Шинэ Зеландын парламентын дарга Маллардтай хэлэлцээ хийлээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 17-ны өдөр Бээжин дэх Ардын их хурлын ордонд Шинэ Зеландын парламентын дарга Маллардтай видео хэлэлцээ хийв.

Ли Жаньшү хэлэхдээ "Энэ жил Хятад болон Шинэ Зеланд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцаа асар их хөгжилд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ардерн нар шинэ нөхцөл байдалд Хятад, Шинэ Зеландын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятадын тал Шинэ Зеландын талтай хамтаар чармайж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, улам их хөгжлийг ахиулахыг хүсэж байна" гэжээ.

Мөн "Хятад, Шинэ Зеланд хоёр улс нийгмийн тогтолцоо, түүхэн соёл, хөгжлийн үе шат, эдийн засгийн цар хүрээ өөр өөр улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж чадаж байгаагийн учир нь хамгийн суурь туршлага бол харилцан хүндэтгэж, эрх тэгш байхыг шаардах явдал юм. 

Нэг. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, дээд давхаргын солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол, хоёр оны ард түмний сайн сайхны төлөө тууштай байж, Хятад  Шинэ Зеландын харилцаа үргэлж зөв чиглэл рүү урагшлахыг баталгаажуулна гэдэгт найдаж байна. 

Хоёр. Бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэчилсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг чанарын өндөр түвшинд хангаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй бөгөөд хялбарчилж, ногоон хөгжлийн хамтын ажиллагааны шинэ салбарыг нээнэ. 

Гурав. Ард түмэн, соёлын харилцаагаа гүнзгийрүүлж, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хоёр ард түмэнд, ялангуяа залуучууд уламжлан хөгжүүлнэ.

Дөрөв. Олон талт үйл хэргийн уялдаа холбоог сайжруулж, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт хүрээн дэх харилцаа холбоог бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулна.

Хятад, Шинэ Зеландын  хууль тогтоох байгууллага олон түвшний, олон салбарын найрсаг харилцааг удаан хугацаанд хадгалсаар ирсэн. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Шинэ Зеландын парламенттай бүх түвшний солилцоогоо эрчимжүүлж, хөдөө аж ахуй, хүнс, био анагаах ухаан, цэвэр эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг салбарт хуулийн бүтээн байгуулалтын туршлагаа хуваалцаж, хуулийн дагуу төрөл бүрийн гэрээ хэлэлцээр байгуулж, хоёр орны олон салбарт хамтран ажиллах бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тус тусын эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр орны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлнэ" гэжээ.

Ли Жаньшү хэлэхдээ "Шинэ Зеланд, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь эдийн засаг, улс төр, соёл, боловсрол зэрэг салбарт маш чухал юм.Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахад Хятад улс онцгой хүчин чармайлт гаргасныг Шинэ Зеландын тал өндрөөр үнэлж байна.  Шинэ Зеланд нь Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Шинэ Зеланд, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр орны харилцааны шинэ хөгжлийг тасралтгүй ахиулах боломж болгон тэмдэглэхэд хоёр тал хамтын хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна. Шинэ Зеландын парламент Хятадын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулах, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл