solongonews
Хятад улс Ази-Номхон далайн 6Е хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
2023-01-13 10:39
Хятад улс Ази-Номхон далайн 6Е хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.

Хятад улс Ши Чан хиймэл дагуул хөөргөх төвд Long March-2C тээврийн пуужинг ашиглан 01-р сарын 13-ны 02:10 цагт Ази-Номхон далайн 6E хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн бөгөөд хиймэл дагуул нь урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орж, хөөргөх үүрэг даалгавар нь бүрэн амжилттай болсон юм.

Ази-Номхон далайн 6E хиймэл дагуул нь гол төлөв Зүүн Өмнөд Азийн өндөр дамжуулах харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхэд ашиглагддаг. Энэ нь Long March цуврал хөөргөх тээврийн хэрэгслийн 460 дахь нислэг болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл