solongonews
2035 он гэхэд Хятадын хэмжээнд нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ гурван алхамд дээшилнэ
2023-01-09 20:51
2035 он гэхэд Хятадын хэмжээнд нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ гурван алхамд дээшилнэ.

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөгөөний Эдийн засгийн хорооны орлогч дарга Лю Шыжинь, 01-р сарын 08-ны өдөр Бээжин хотноо болсон Хятадын гангийн аж үйлдвэрийн гинжин зах зээлийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дээр хэлэхдээ "Сүүлийн арван жилд Хятадын эдийн засаг тогтвортойгоор өндөр хурдны өсөлтөөс дунд зэргийн хурдтай өсөлт рүү шилжиж, дэлхий нийтээр харахад Хятад улс маш сайн амжилтай боловч бид өндөр орлоготой орнуудын босгыг даваагүй байна" гэжээ.

Лю Шыжинь хэлэхдээ "Олон улсын харьцуулалтын талаас нь авч үзвэл 2035 он гэхэд Хятад улсын хэмжээнд нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ гурван том алхамд дээшилнэ.

Нэг. Нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 13 мянга 200 америк долларт хүрч, өндөр орлоготой орон болно.

Хоёр. Нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 20 мянган америк долларт хүрч, анхан шатны хөгжингүй орнуудын эгнээнд орноо.

Гурав. Нэг хүнд ногдох орлого 30 мянгаас 40 мянган ам.долларт хүрч, дунджаар 35 мянган ам.долларт хүрэн, дунд зэргийн хөгжингүй орнуудын нэг хүнд ногдох дундаж орлогын түвшинд хүрэх юм" гэжээ.

Лю Шыжинь:

- 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) дундаж хэмжээ 12 мянга 500 ам.долларт хүрсэн нь Дэлхийн банкны тодорхойлсон өндөр орлоготой улсын хэмжээнээс маш ойрхон байна. 2035 он гэхэд Хятадын улсын хэмжээнд нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 30 мянгаас 40 мянган долларын түвшинд хүрэх мөртөө энэ хугацаанд нэг хүнд ногдох орлогын түвшин 3-4 дахин нэмэгдэх юм гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл