
2011 оноос хойш Хөвөөт шар хошуу 5 жил дараалан Хятадын хуулиар засахыг хэрэгжүүлсэн тэргүүний хошуугаар нэрлэгдэж, Хятад улсын хуулиар засахыг хэрэгжүүлсэн 14 тэргүүн хошууны нэгээр шалгарсан бөгөөд Шилийнгол аймгийн цорын ганц тэргүүн хошуу юм.
“6•5”-ын хууль түгээх төслийг хэрэгжүүлснээс хойш тус хошуу бодит байдалд хандуулан “хууль цаазыг 6-аад багтаах”-аар гол зорилго болгон шинэ хуулийг сурталчлан таниулах арга хэлбэрийг шинэчилж, хурал, дасгал, илтгэл, ярилцлага зохион байгуулах, шүүн таслах хурал үзэх, хууль цаазын мэдлэгийн тэмцээн зохиох, хууль цаазыг хөдөө орон нутагт таниулах, мэдээллийн хэрэгслээр цацах зэргээр дамжуулан үндсэн хууль, хууль цаазыг өргөн хүрээнд түгээжээ.
Мөн сурталчилгааны тавцан нээж, хуулиар хэрэгжүүлэхийг ухуулан “Амгалан Хөвөөт шар”, “Хуулиар зассан Хөвөөт шар”-ыг бүтээн байгуулах хүрээнд хууль хэрэгжүүлэх ажлыг сайжруулжээ. Дарга удирдлагууд хууль дагах, хуулийн дагуу ажиллах болж, багийн Намын зөвлөл хуулийг сахин, хуулийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэх болсон юм.
