
Сартай хуагийн эзэн хэн бол?
Адуугаараа алдартай, уяач цуутай Өвөр Монголын Улаанхад хотын Ар хорчин нутгаас удам дамжсан хурдан хүлэг, манлай уяач шалгаран гарч, нутаг усныхаа найр наадмын тоосыг хөндөн, хүн зоны хийморийг сэргээж, хишиг буяныг хурайлан дуудсаар билээ. Сартай хуаг 6 наснаас нь уяж, 8 наснаасаа хошуу нутгийн найр наадмын тэргүүн манлай, аман хүзүү, айрагт хурдалж, өдгөө нэгэнт 40 гаруй удаагийн найр наадамд тэргүүлж, 60 гаруй удаа айрагдаад байгаа хурдан хүлэг юм.
Сартай хуагийн эзнийг Еширивх гэдэг. Энэ жил 50 настай, Ар хорчин хошууны Шо суурингийн Баянгол багийн малчин.

Сартай хуаг хэнээс авсан бэ?
2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр. Еширивх Шо суурингийн Баруун шар ус багийн Рашфэрлэй гэдэг хүнээс 8 хониор сольж авсан гэнэ.
Сартай хуагийн анхны амжилт?
Еширивх сартай хуаг 6 настайд нь авчирсан байна. Тэр жилд нь овоон найрын морины уралдаанд оролцуулав. 2008 оны уралдаанд айргийн гуравт орсон ба тэр жилдээ 10 гаруй найр наадамд уралдан 4 удаа тэргүүлж, 2 удаа айрагдсан байна.
