solongonews
CIIE үзэсгэлэнгийн нэг багц үзмэрийн зарласан үнэ шинэ тэмдэглэлд хүрэв
2022-09-21 15:54
CIIE үзэсгэлэнгийн нэг багц үзмэрийн зарласан үнэ шинэ тэмдэглэлд хүрэв.

Хятадын олон улсын 5 дахь удаагийн импортын экспогийн анхны үзмэр 20-ны өдөр Хон Конгоос Шанхайн Пүдүн олон улсын нисэх онгоцны буудалд хүргэгдсэн бөгөөд 560 сая юанийн үнэ бүхий 25 үнэт эдлэлийн урлагийн бүтээл байсан юм.Барааны зарласан үнэ 560 сая юаньд хүрсэн нь CIIE зохион байгуулагдсанаас хойших нэг багц үзмэрийн хамгийн өндөр үнэ юм.

Энэхүү багц үзмэрүүд нь хилээр нэвтрэх, гаалийн бүрдүүлэлт дууссаны дараа тусгай агуулахад түр хадгалагдах бөгөөд CIIE 5-р өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнгийн талбайн загварын чиг хандлага, үнэт эдлэлийн хэсэгт дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнгийн үнэ өндөртэй, агаарын ачааны сувгаар үнэ цэнтэй барааг тээвэрлэж байгаа талаар Пүдүн олон улсын нисэх онгоцны буудлын гааль хариуцсан холбогдох хүн “Гаалийн байгууллага холбогдох агаарын тээврийн компани, газрын агуулах, агентлагийн компаниудтай урьдчилан харилцаж, "нэг тасалбар, нэг бодлого" гэсэн хувийн хяналтын төлөвлөгөө гаргаж, онцгой ногоон суваг нээж, аюулгүй байдлыг хангах үүднээс гаалийн бүрдүүлэлтийн хүлээлтийг тэглэсэн байна” гэлээ.

Шанхайн гаалийн салбар болох Шанхайн хурал үзэсгэлэнгийн төвийн гаалийн газрын орлогч дарга Жан Жэнгёу хэлэхдээ “5 дахь удаагийн CIIE-ийн үзмэрүүд аравдугаар сард орж ирэх төлөвтэй байна. Гаалийн байгууллага үзмэрийг нэвтрүүлэх, гаргах гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг оновчтой болгож, аж ахуйн нэгжийн мэдүүлэг, онлайн баримт бичгийг шалгах, хилээр орж ирж буй үзмэрийг газар дээр нь хянах зэрэг аюулгүй, тав тухтай, үр ашигтай гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг бүрэн дүүрэн хангах болно” гэв.

Тав дахь удаагийн CIIE 11-р сарын 05-наас 10-ны хооронд Шанхай хотод зохион байгуулагдана.

Найруулагч: Ш. ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл