Навчит ногоон ургамлыг идэх нь шүдний пааланг гэмтэхээс сэргийлнэ
2019-08-03 21:19
Навчит ногоон ургамлыг идэх нь эрүүл хооллолтын дэглэмд багтдаг. Учир нь тэдгээр ургамлууд калор багатай, эрдэс витаминаар баялаг байдаг юм.
Буржгар байцаа, бууцай зэрэгт кальци ихээр агуулагддаг тул шүдний пааланг гэмтэхээс сэргийлж, амны хөндийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Мөн ногоон ургамалд фолийн хүчил болон жирэмсэн эмэгтэйн буйлыг хамгаалдаг B-ийн төрлийн бусад витаминууд агуулагддаг гэдгийг "MedlinePlus" эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. Гэхдээ хэрвээ та хооллолтондоо навчит ногоон ургамал оруулж чадахгүй байгаа бол идэх салатандаа нэг атга бууцай нэмэх эсвэл пиццагаа багахан хэмжээний буржгар байцайтай хольж идээд үзээрэй. Мөн смүүтийндээ хүссэн ногоон ургамлаа хийж ч болох юм.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
