Хятадын Гадаад харилцааны дэд сайд Ма Жаошюй энэ сарын 29-ний өдөр Арабын орнуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Закитай Хятад, Арабын дата мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар видео уулзалт хийсэн юм. Хоёр тал "Хятад, Арабын мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга"-д гарын үсэг зурсан бөгөөд зарласан байна.
Дижитал эдийн засаг хурдацтай хөгжиж, тоон өгөгдөл, сүлжээний аюулгүй байдлын эрсдэл ноцтой байгаа өнөөгийн нөхцөл байдалд “Хятад, Арабын мэдээллийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны санаачилга”-ыг гаргасан нь маш чухал ач холбогдолтой. Энэ нь хоёр талын дижитал салбар дахь стратегийн харилцан итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ үе шатанд орсон гэдгийг харуулж байна гэж талууд санал нэгтэй үзсэн байна.
