solongonews
2022 оны БРИКС-ийн гишүүн орнуудын зохицуулагчдын анхдугаар хурал болов
2022-01-19 16:24
2022 оны БРИКС-ийн гишүүн орнуудын зохицуулагчдын анхдугаар хурал болов.

БРИКС-ийн Хятадын талын зохицуулагч бөгөөд ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй 01-р сарын 18-нд 2022 оны БРИКС-ийн гишүүн орнуудын зохицуулагчдын анхдугаар хурлыг видео хэлбэрээр Бээжин хотноо зохиосон байна. Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк Улсын БРИКС-ийн зохицуулагчид болон Хятадын холбогдох салбарын төлөөлөгчид уг хуралд оролцов.

Ма Жаошюй хэлэхдээ, эдүгээ зуун жилийн хувиралт өөрчлөлт болон цар тахлын байдлын улмаар олон улсын хэв маяг хурдацтай хөгжиж өөрчлөгдөж байна. Даяаршлын ахиц удааширч , коронавирусний цар тахал газар авсаар байгаа нь улс орнууд, ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудад ноцтой нөлөө үзүүлсээр байна. 16 жилийн хөгжлөөр дамжин БРИКС-ийн механизм нь гишүүн орон хоорондын хамт ашиг хүртэх чухал платформ болсон төдийгүй нэн ч олон улсын дэг журмын хувьсал, дэлхийн засаглалыг сайжруулах, хамтын хөгжлийг дэмжих чухал хүчин болсон байна. Олон улсын ээдрээтэй, тогтворгүй нөхцөл байдалд БРИКС-ийн орнууд шинээр гарч ирж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, олон талт үзлийг баримталж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Ма Жаошюй тэмдэглэхдээ, Хятад Улс БРИКС-ийн энэ оны дарга улс болсны хувьд, талуудтай хамтран ажиллаж, “өндөр төвшний түншийн харилцааг бий болгож,дэлийн хөгжлийн шинэ эрэн үеийг хамтдаа бүтээнэ”сэдвийн тойронд нягт уялдаа холбоотой,ажил хэрэгч,багтаамжтай бүх талыг хамарсан БРИКС-ын орнуудын түншлэлийн харьцааг байгуулж, илүү хүчирхэг,байгальд ээлтэй,эрүүл дэлхийн хөгжлийг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах болно.

Мөн тэрээр,энэ оны БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг танилцуулж, Хятад улс энэ жил БРИКС-ийн гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах, бүтэн жилийн үйл ажиллагааг зохион байгуулах, олон талт үзлийг хэрэгжүүлэх, цар тахлын эсрэг хамт бүтэмжтэй хариу арга хэмжээ авах,эдийн засгийн сэргэлтийг ахиулах зэрэгт анхаарч ажиллах бөгөөд үр ашигтай, бодит хамтын ажиллагааг сайн үр дүнд хүргэхийн тулд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх ажилд бүх хүчин чармайлтаа гаргана гэжээ. БРИКС-ийн орнуудын стратегийн харилцаа холбоог бэхжүүлж, олон улсын томоохон асуудалд БРИКС-ийн орнуудын санал бодлыг дэвшүүлнэ. Хамтын ажиллагааны тасралтгүй байдлыг хадгалж, өмнөх тэргүүн нарын уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Шинэ нөхцөл байдал, шинэ хэрэгцээ шаардлагыг сайтар мөрдөн дагаж, хамтын ажиллагааны цар хүрээг тэлж,гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжилд анхаарлаа хандуулж, хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг идэвхтэй бий болгоно. Хятад улс иж бүрэн, хүндэтгэлтэй, багтаамжтай, зөвшилцөл, ерөнхий төлөвлөлтийн зарчмыг шат дараатай баримталж, БРИКС-ийн гишүүн орнуудын олон салбарт хамтран ажиллахын бэхжүүлэн эрчимжүүлж, БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно гэжээ.

Бусад төлөөлөгчид Хятадын ирэх оны ажлын төлөвлөгөөг өндрөөр үнэлж,Хятадын тогтоосон хамтын ажиллагааны чиглэл болон агуулга нь олон улсын хөгжлийн чиг хандлага болон БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны онцлогтой нийцэж, үргэлжилсэн байдал, инноваци байдал, ирээдүйг харсан байдлыг харгалзан үзсэн нь нээлттэй, хүртээмжтэй, хамт ашиг хүртэх түншлэлийн үзэл санааг харуулж чадсан гэж илэрхийлсэн байна. Бүх талууд Хятадын даргын ажлыг бүрэн дэмжиж, олон салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засаг, худалдааны санхүүжилт, улс төрийн аюулгүй байдал, хүмүүс хоорондын болон соёлын солилцоо зэрэг гурван талын хамтын ажиллагааны шинэ ахиц дэвшлийг хамтдаа ахиулна гэдгээ илэрхийлэв. Мөн Хятадын удирдлага дор БРИКС-ийн орнуудын “Хятадын жил” үр бүтээлтэй үр дүнд хүрч, БРИКС-ийн механизмын хөгжилд шинэ түлхэц өгнө гэж үзсэн байна.

2022 оны 01-р сарын 01-ны өдөр Хятад улс БРИКС-ийг даргалах ажлыг албан ёсоор хүлээн авч, БРИКС-ийн гишүүн орны удирдагчдын 14 дэх удаагийн уулзалт зэрэг олон цуврал арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэхүү удаагийн зохицуулагчдын уулзалт нь Хятад улс БРИКС-ийн орнуудын дарга улсын албан тушаалыг хүлээн авснаас хойших анхны албан ёсны арга хэмжээ бөгөөд удирдагч нарын уулзалтын улс төрийн бэлтгэлийг эхлүүлэх гол ажил юм. Хурлаар, Хятадын холбогдох салбарууд олон салбарт хамтран ажиллах саналаа дэлгэрэнгүй танилцуулж, талууд энэ онд БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны гол чиглэл, бүтэн жилийн ажлын зохицуулалтын талаар гүнзгий ярилцаж зөвшилцөлд хүрсэн нь удирдагч нарын уулзалтын бэлтгэл ажлыг тууштай ахиулахад үр дүнтэй үндэс суурийг тавьсан билээ.
 

Зохиогч: ГАО ШЫ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл