solongonews
Хятад, Оросын харилцаа тогтвортой хөгжиж ирлээ
2016-10-29 22:28
Хятад, Оросын харилцаа тогтвортой хөгжиж ирлээ.

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Орост албан ёсны айлчлал хийх бөгөөд Санкт Петербургт болох Хятад, Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын 21 дэх хуралд оролцоно. Хятадаас Орост суугаа элчин сайд Ли Хүй саяхан ярилцлага өгөх үед хэлэхдээ, өдгөө Хятад, Оросын стратегийн бүх талын түншийн харилцаа боловсронгуй болж, тогтвортой хөгжин их гүрнүүдийн харилцааны үлгэр дууриал болсон тул энэ удаагийн айлчлалаар хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны харилцаанд шинэ эрч хүч сэлбэнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

 
Тэрээр: Өдгөө Хятад, Оросын стратегийн бүх талын түншийн харилцаа боловсронгуй болон тогтвортой хөгжиж, их гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болсон нь улс төрийн талаар харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцан, эдийн засгийн салбарт бүх талаар харилцан ашигтай ажиллаж, хамтдаа ашиг хүртэж, аюулгүйн салбарт харилцан бие биеэ дэмжиж, хамтдаа хариуцлага хүлээн, соёлын салбарт харилцан суралцаж, хамтдаа хөгжин дэвшиж байгаагаараа онцлог болж болж байна гэжээ.

 
Ли Хүй: Хятад, Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалтын хүрээн дэх хамтын ажиллагааны олон комисс үр ашигтай ажиллаж, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүллээ гэжээ.

Хятад Улсын ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятад Улсын ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл