Байцаа бол сэрүүн цаг агаарт ургадаг ногоо юм. Ногоон ба улаан байцаа хоёулаа эрүүл мэндэд тустай байдаг бол улаан сорт нь илүү их тэжээллэг чанартай байдаг. Нэг аяга түүхий, улаан байцаа(89 грамм)нь өдөр бүр хэрэглэх С аминдэмийн 85 хувт, A,K амин дэмийг их хэмжээгээр агуулдаг. Энэ нь B бүлгийн витамин, манган, калийн сайн эх үүсвэр юм. Улаан байцаа нь антиоксидант агууламжтай байдаг. Энэхүү ногооны тод өнгө нь антоцианин хэмээх пигментээс гаралтай. Антоцианинууд нь флавоноид бүлгийн антиоксидант гэр бүлд багтдаг бөгөөд эдгээр нь эрүүл мэндэд олон давуу талтай байдаг. Эдгээр давуу талуудын нэг нь зүрхний өвчний эрсдэлийг бууруулах юм. 93.600 эмэгтэйд хийсэн судалгаагаар судлаачид антоцианинаар баялаг хоол хүнс хэрэглэдэг эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 32 хувиар бага байгааг тогтоожээ.
Үүнээс гадна антоцианин их хэмжээгээр хэрэглэвэл титэм судас, артерийн өвчний эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ.
