solongonews
Төрийн зөвлөлийн байнгын хурал болов
2016-01-25 10:48
Төрийн зөвлөлийн байнгын хурал болов.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 1 дүгээр сарын 22-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, хүнийг дээдэлсэн шинэлэг хот суурин болгох бүтээн байгуулалтыг ахиулах, дотоод эрэлт хэрэгцээний орон зайг өргөтгөх, түүнчлэн гангийн болон нүүрсний аж үйлдвэрлэлийн илүүдэл үйлдвэрлэх хүчийг зохицуулах арга хэмжээ тогтоож, аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй байдлаас гарах, үйлдвэрлэлээ чанаржуулахыг ахиулах талаар төлөвлөлт хийсэн байна.

Шинэлэг хот суурин болгох улсын төлөвлөлтийн шаардлага ёсоор хот орж ажил хөдөлмөрт оролцогч тариачид хот сууринд уялдан суурьших зангилаа алхмыг чухалчилж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх замаар шинэлэг хот суурин болгох ахицыг түргэтгэх нь иргэдийн амьжиргааны том чухал төсөл болох бөгөөд үр ашиг бүхий хөрөнгө оруулалт болон хэрэглээг нэмэгдүүлж, хот суурин, бүс нутаг зохицолтой хөгжихөд тустай гэж хурлаас заажээ. Үүнд:

Нэг. Хөдөө аж ахуйн шилжин ирсэн хүн амын өрхийн бүртгэлийн нөхцөлийг өргөтгөх.

Хоёр. Хот суурингийн саравчин байшинтай хороолол эвдэрч хуучирсан байшингийн шинэчлэлтийг түргэтгэх.

Гурав. Шинэлэг хот суурин болгох ерөнхийлсөн туршиц цэгийн цар хүрээг өргөтгөж, дунд, жижиг хотыг эрчимтэй хөгжүүлэх.

Дөрөв. Газар эдэлбэр, хот суурингийн орон сууц зэрэг тогтолцоог боловсронгуй болгож, орон нутгийнхан санхүүгийн хөрөнгийн сан болон нийгмийн хөрөнгөөр хот суурингийн хөгжлийн сан байгуулахыг урамшуулан дэмжих хэрэгтэй гэж тогтоосон байна.

Хурлаас, хуулийн болон зах зээлийн аргаар ган, нүүрсний аж үйлдвэрлэлийн илүүдэл үйлдвэрлэх хүчийг зохицуулах нь хангалт нийлүүлэлтийн талын бүтцийн өөрчлөлтийг урагшлуулах чухал арга барил бөгөөд аж үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах, хүндрэлтэй байдлаас гарах, чанаржин хөгжихийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Зах зээл сонголт хийх, аж ахуйн нэгж голлох, орон нутаг зохион байгуулах, төвөөс дэмжих зарчмын дагуу аюулгүйн болон хүрээлэн буй орчинд ээлтэй, чанар, эрчим хүчний хорогдуулалтын зэрэг улам хатуу чанга стандарт тогтоож, хоцрогдсон үйлдвэрлэх хүч товлосон хугацаандаа татан гарахыг хуулийн дагуу ахиулж, аж ахуйн нэгжүүд эмхлэн байгуулах, арга хэлбэр болон үйлдвэрлэлээ өөрчлөх, нүүлгэн шилжүүлж өөрчлөх зэрэг замаар үйлдвэрлэх хүчнээс санаачилгатайгаар татан гарахыг хөтлөн жолоодох хэрэгтэй. Түүнчлэн шинээр нэмэгдэх үйлдвэрлэх хүчийг сайтар хязгаарлах хэрэгтэй. Дэмжих бодлогыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэн байна.

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл