Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 15-нд мэдээлснээр 14-ний өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 46 тохиолдол бүртгэгдэж, 34 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Хармөрөн мужид 4, Гуандун муж болон Бээжин хотод тус тус 5 ба 3 тохиолдлыг илрүүлэв. Нас барсан тохиолдол шинээр нэмэгдсэнгүй, халдвар авснаар сэжиглэгдсэн 4 тохиолдлыг илрүүлсэн нь 3 нь зөөвөрлөгдөн орж ирсэн юм.
Мөн 76 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 521 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, 18 хүнд өвчтөний биеийн байдал нь сайжирсан.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 898 хүрч, халдвар авснаар сэжиглэгдсэн 61 тохиолдол байна. Давхардсан тоогоор 1534 тохиолдол бүртгэгдэж, 636 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
