Хятад улсын кино товчооны 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн мэдэгдлээр 2018 онд 60.976 тэрбум юанийн тасалбар худалдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9.06 хувиар нэмэгджээ. Хотод байрлах кино театрт кино үзсэн хүний тоо давхардсан тоогоор 1.716 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.93 хувиар нэмэгдсэн байна. Хятад улсын дотоодод хийсэн киноны тасалбар худалдсан хэмжээ 37.897 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.89 хувиар нэмэгдэж, киноны зах зээлийн 62.15 хувийг эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үеэс 8.31 нэгжээр нэмэгдэн, киноны зах зээлийн голлох байр сууриа илүү бататгаж чадсан байна.
Хятад улсын кино товчооноос зарлахдаа 2018 онд Хятад улсын кино салбар нь хөгжлийн таатай байдлыг батлан, жилд 902 үлгэрийн кино, 51 картон кино, 61 шинжлэх ухаан сурган хүмүүжлийн кино, 57 баримтат кино, 11 онц сонирхолтой киног багтаасан 1082 киног үйлджээ. 2018 онд 100 сая юаниас дээш тасалбар худалдсан кино 82 хүрч, үүний дотроос 44 нь Хятад улсын дотоодод үйлдсэн кино байв.
