Эрхэм уншигчид минь сайхан хаваржиж байна уу? Өмнө нь та бүхэндээ алдарт зураач Б.Билигийн шог зургийг толилуулж байсан бол энэ удаад бас нэгэн шог зураачийн бүтээлийг хүргэхээр бэлтгэлээ.
Энэхүү хүн бол ардын багш, ажлын чөлөө заваараа шог зураг оролдож, 2005 онд Жээжян мужийн Жяшин хотын шог зургийн тэмцээнд шилдэг байрыг авч, 2018 онд "Хүүхэд нас" бүтээл нь Румынд зохион байгуулагдсан өвөл цагийн гол сэдэвт чөлөөт төрлийн дэлхийн тэмцээнд шигшигдэн орж байсан шилдэг зураач Хайчуань юм. Түүний шог зураг нь монголчуудын үйлдвэрлэл амьдралаар сэдэвлэсэн юм. Тэрээр хүн ард байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан агуулга бүхий зургийг ихэнхдээ бүтээж, шог зургийн ертөнцөд ур ухаанаа сорьж явна.













