Хятадын Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 27-ы өдөр нийтэлсэн тоо баримтаар 01-ээс 05 дугаар саруудад Хятад улсын зорилтот хэмжээнээс дээш аж үйлдвэрийн компаниуд нийт 3 их наяд 424 тэрбум 740 сая юанийн ашиг бүтээсэн нь мөн үеийнхээс 83.4 хувиар нэмэгдэж, 2019 оны 1-5 дугаар сарынхтай харьцуулахад 48 хувиар өсч, хоёр жилд дунджаар 21.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
01-ээс 05 дугаар саруудад уул уурхайн салбар нийт 300 тэрбум 870 сая юанийн ашиг бүтээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийн 1.36 дахинтай тэнцэв. Үйлдвэрлэлийн салбар нийт 2 их наяд 900 тэрбум 660 сая юанийн ашиг бүтээсэн нь 85.2 хувиар нэмэгдэж, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, хий, усны үйлдвэрлэл болон хангамжийн салбар нийт 223 тэрбум 210 сая юанийн ашиг бүтээсэн нь 29.1 хувиар өссөн байна.
05 дугаар сараас харахад, зорилтот хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нь мөн үеийнхээс 36.4 хувиар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар өссөн нь хоёр жил дунджаар 20.2 хувиар нэмэгджээ.
