“Хөдөө орон нутгийн залууст бизнесийн боломж олгож өгье” сэдэвт “2019 оны хөдөө орон нутгийн хөгжлийн тайлан”-г 11-р сарын 15-нд Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан Бээжингийн их сургуулийн Стэнфорд төвд гаргажээ. Тус тайлан Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн жил тутмын нэр нөлөө ихтэй тайлан бөгөөд анх удаагаа Хятад улсад нийтэлж буй нь энэ юм. Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн орлогч захирал Паул Винтерс сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хамгийн сүүлийн үеийн тайлангаас үзвэл 15-24 насны дэлхийн 1.2 тэрбум залуусаас 1 тэрбум орчим нь хөгжиж буй оронд оршин амьдардаг бөгөөд 50 хувь орчим нь хөдөө орон нутгийнх юм. Хөдөөгийн залуусын ирээдүйн хөгжлийн чадварыг дээшлүүлэх нь дэлхий нийтийн хөгжил, үр тарианы аюулгүй байдлыг шийдвэрлэхэд тодорхой үр ашигтай юм.
Одоогийн байдлаар Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан Хятад улсад 32 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 4.5 сая тариачдыг хамарч байна.
