solongonews
МУГТ О.Гүндэгмаа хувийн төрлөөр хүрэл авлаа
2014-09-24 09:11
МУГТ О.Гүндэгмаа өөрийн үндсэн зайд 25 м-ийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртлээ.

МУГТ О.Гүндэгмаа өөрийн үндсэн зайд 25 м-ийн гар бууны төрөлд хүрэл медаль хүртлээ.

О.Гүндэгмаа урьдчилсан шатанд 587 оноогоор буудаж 2-р гаран шилдэг 8-д шалгаран. Харин шигшээд  18 буудан 3-аар шалгаран шигшээд БНСУ-ын тамирчин Квак Жун Хвег 7:3 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай баг 5 хүрэлтэй болоод байна.

Алтан медалийг хагас шигшээд 19 буудан 1-ээр гарсан Хятадын Жин  Жин Жанг, хагас шигшээд 18 буудан 2-оор шалгарсан мөн нутаг нэгт Юүн Ченг 7:5 харьцаагаар ялснаар авсан байна.

Төмөрчөдөрийн Баярцэцэг 570 оноогоор 23-р байр, , Цогбадрахын Мөнхзул 570 оноогоор 24-р байранд тус тус орлоо.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл