
Ү Хай хотын олон улсын хуурайн гарам буюу “Ү Хай, Монгол, Европын олон улсын галт тэрэг” стратегийн хамтын ажиллагааны форум санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ 7 дугаар сарын 25-ны өдөр ү Хай хотод боллоо. Хятад, Монгол, Оросын Засгийн газар ба Гадаад худалдааны аж ахуйн нэгжийн баг төлөөлөгчид цугларч “Торгоны замын эдийн засгийн бүс” стратеги бодлогын хөгжлийн төсвийг зөвшилцлөө. Тэр үеэр Орос, Хятадын таван гадаад худалдааны аж ахуйн нэгж нь Ү Хай олон улсын хуурай гарам хооронд албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан аж.
Ү Хай олон улсын хуурай гармын төсөл Ү Хай хотын Хай Нань дүүрэгт байрладаг. Нийт 2.8 квадрат метр талбайтай. Энэхүү төслийн ажил эхэлснээр Ү Хай хот болон эргэн тойрон дахь ачаа бараа тус гармаар захиалга авах, ачааг шалгах, илгээх зэрэг хил гарахад холбогдсон бичиг баримтын ажлыг хариуцах юм.


