Хятадын олон улсын иргэний агаарын ХХК-иас Өвөр Монгол дахь нислэгээ нэмэгдүүллээ
2019-03-18 10:56
Хятадын олон улсын иргэний агаарын ХХК-иас Өвөр Монгол дахь нислэгийн тоог нэмэгдүүллээ.
Хятадын олон улсын иргэний агаарын ХХК-иас 03-р сарын 31-нээс эхлэн Өвөр Монгол дахь нислэгээ нэмэгдүүлнэ гэж уг компаний Хөххот дахь салбараас мэдээлэв.
Тус компани Хөххот-Гүйян, Хөххот-Шэньян, Бугат-Үхань, Хайлаар-Үхань чиглэлийн дөрвөн шууд нислэгийг шинээр үйлдэнэ. Мөн Хөххот-Мяньян чиглэлийн нислэгийг сэргээх юм байна. Хөххот-Шанхайн Пүдүн чиглэлийн нислэгт Шилийн хотоор дайран өнгөрөх нислэгийг нэмж, Хөххот-Чунчин чиглэлийн нислэгт Хайлаараар дайран өнгөрөх нислэгийг нэмэн, Жэнжөү-Ханжөү чиглэлийн нислэгт Улаанцав хотоор дайран өнгөрөх нислэгийг сэргээх юм. Хөххот-Шилийн хот чиглэл рүү нислэгийг нэмэх юм байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : nmg.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
