
АТИХ-ын төлөөлөгч, Авга хошууны Бэлгүүдэй суурингийн Эрдэнэбулаг гацааны малчин Эрдэнэгэрэл малчид, тариачдын амьдралыг цаашид анхааралдаа авбал зохино гээд мал аж ахуйн оронд тулгамдаж байгаа асуудлын тухай санал зөвлөгөө дурдав. Тэрээр:
- Засгийн газрын ажлын тайланд Өвөр Монголын мал аж ахуйн орны тухай бодит зүйлийг дурджээ. Жишээлбэл, “Хөдөө тосгоны интернэт”-ийн туршилтын газар байгуулахад анхаарч, мал аж ахуй тариалангийн орон дахь интернэт сүлжээний хамрах хүрээг өргөтгөнө гэж дурдсан байна. Мал аж ахуйн оронд цахим худалдааг хөгжүүлэхэд юуны өмнө интернэт нэвтэрсэн байх хэрэгтэй. Мал аж ахуй тариалангийн орны цахим худалдаа хөгжвөл малчид, тариачдын малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт саадгүй болох төдийгүй малчид, тариачдын ашиг орлого ч нэмэгдэнэ. Мөн Засгийн газрын тайланд гэр бүлийн мал аж ахуйн талбай, тариалангийн талбайн тусгай өрх, малчид, тариачдын тусгай хоршоо зэрэг шинэ хэлбэрийн бизнесийг идэвхтэй хөгжүүлнэ гэжээ. Малчид, тариачдын тусгай хоршоо тоо хэмжээний талаар нэлээд олон болж байгаа боловч үнэндээ ашиг тусаа өгч байгаа нь цөөхөн байгаа.
Эрдэнэгэрэл төлөөлөгч: - Одоогоор мал аж ахуйн оронд хөдөлмөр хүч маш их дутагдаж, хөлсний ажилчин ажиллуулах байдал олшрох болсон. Энэ нь малчдын үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж орлогын нэмэгдэлд муугаар нөлөөлж байна. Малчдын тусгай хоршоог амжилттай сайн байгуулж чадвал хөдөлмөр хүч дутагдах энэхүү асуудлыг шийдэж чадахаар барахгүй, машин техник зэрэг маш олон талаар үйлдвэрлэлийн өртгийг багасгаж, их хэмжээний бизнесийн орчин нөхцөлийг бий болгож чадна. Иймээс нам засгаас бүх талын дэмжлэгээ нэмэгдүүлж, үлгэр жишээ болох тусгай хоршоог байгуулах нь маш тулгам асуудал болоод байна гэж саналаа ярив.
