Мьянмарын хамгийн том хот Янгонд энэ сарын 20-нд "Нэг бүс нэг зам-Харьяат нарын хайр халамжийн гэрэлт аялал" нэртэй арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ бол орон нутгийн ядуу амьдралтай, нүдний өвчтэй 200 гаруй хүнд үнэ төлбөргүй мэс засал хийх арга хэмжээ юм.
Энэ удаагийн арга хэмжээг Хятадын Харьяат нарын олон нийтийн сан, Юньнань мужийн цагаачдын холбоо, Ай-Эр нүдний эмнэлэг зэрэг байгууллага хамтран зохион явуулж байгаа юм. 19-нд Күньмин хотын Ай-Эр нүдний эмнэлгийн эмчилгээний баг Янгон хотод очиж, ажлаа яаралтай эхлүүлсэн бөгөөд тэр өдөртөө 40 өвчтөнд мэс засал хийжээ.
Тус арга хэмжээ бол Хятадын харьяат нарын холбооны олон нийтийн нэрт брэнд төслийн нэг бөгөөд 2005 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл гадаад, дотоодын 10 мянга гаруй өвчтөнд мэс засал хийж эдгээсэн байна.
