solongonews
Хилийн шугам дээрх жолооч бүсгүй
2014-10-21 18:06
Эрээн хот болон Замын Үүд дунд Монголын хилийн шугамын наана цаанаас бараа бараагаа харж, хоёр улсын ард иргэдийн аж амьжиргааг холбож байна.

Эрээн хотоос Замын Үүд хүртэл 9 км. Соёл жуулчлал, арилжаа худалдаа, сургалт хүмүүжил зэрэг олон зүйлийн зорилт зорилгоор энэхүү 9 км-ын зайд өдөр бүр хичнээн хүн аялж буйг бүү мэд. Энэхүү 9 км-т өдөрт хоёр удаа аялдаг хүмүүсийн нэг бол Монгол Улсын иргэн, хоёр улсын хоорондох түрээсийн машины жолооч бүсгүй Уянгаа.

Өглөө бүр 8 цагт хүүгээ Эрээн хотын цэцэрлэгт хүргэж өгөөд зорчигчдоо угтаж, Замын-Үүдийг зүглэдэг. Иймэрхүү байдалтайгаар нэгэнтээ 3 жил илүү аялсан байна.

Уянгаа: -Яагаад би Эрээн хотод ийнхүү амьдарч байна гэхээр ажлын онцлогоос шалтгаалж байна. Өглөө эндээс гараад хүүхдээ найман цагт цэцэрлэгт хүргээд хойшоо явахад энэ талаас машин цөөхөн байдаг.

Уянгаа хятад хэл сайн мэдэхгүй, зөвхөн боомтын шалгалтын үед байнга хэрэглэдэг хэдэн үгийг л мэднэ. Гэвч хэлний бэрхшээл түүний аялах замд саад болсонгүй. Хорио цээр, гааль, паспорын шалгалт гээд өдөр бүр энэ олон хяналт шалгалтыг давтаж, хилийн шугам дахь хашир жолооч болжээ.

Бүсгүй Замын-Үүдэд ажиллахдаа хоёр улсын хоорондох олон арван аялагч зорчигчдыг хараад энэ хооронд түрээсийн машин явуулбал ашиг орлого ахиу байх болов уу гэж боддог гэх. Тэгээд 2011 онд Замын-Үүд дэх ажлаа хүлээлгэж өгч шинэ машин аваад Эрээн хот, Замын-Үүдийн хооронд өдөржин зорчдог 《Аянчин》 болжээ. Гэвч бүсгүй хүний хувьд машин жолоодно гэдэг санаа зовоох зүйл чамгүй олон . Зарим үед машинд гэмтэл гарах зэрэг асуудал тулгарахад яах ч аргагүй болдог, Үүнээс гадна хятад хэлгүй болохоор өөр ажил хийхэд төвөгтэй гэж Уянгаа бидэнд ярьсан юм.  

Уянгаа: -Одоо заавал найз нөхөд, орчуулагчтай утсаар холбогдож байж би энд ийм ажилтай гэж хэлүүлдэг. Наад зах нь засварын газар машинаа засуулахад хэл мэддэг хүнтэй холбогдоод ийм тийм зүйл байна хэлээд өгөөч гэж дамжуулж ярих жишээтэй.

Хэл усны хувьд хэдийгээр төвөгтэй боловч Эрээн хотын нийгмийн үйлчилгээ, худалдаа дэлгүүр зэрэг ажил амьдралын бүх зүйлд Уянгаа маш түргэн дасаж, эндэхийн амьдралдаа сэтгэл хангалуун ажиллаж явна.

Уянгаа:  -Энд амьдралын орчин их гоё, үйлчлүүлж байгаа байгууллага, өдөр тутам гараад явах дэлгүүр хоршооны сонголт, орой гараад идэж уух хоол хүнс гээд хүн яг өөрөө хүсэж байгаагаа авах боломжтой, үйлчлүүлэх боломжтой.

Одоод хүүхэд нь дөрвөн нас хүрч Эрээн хотын цэцэрлэгт оруулсан нь Уянгаагийн хувьд маш баяртай явдал байлаа. Уг нь хүүхэд нь бага байх үед цэцэрлэгт явуулах аргагүй, өдөр бүр машиндаа авч явдаг байжээ. Одоо бол зөвхөн ням гарагт цэцэрлэг амрахад хүүгээ дагуулан ажилладаг байна. Долоо хоног бүрт нэг удаа аялдаг гадаадын бяцхан жолоочийн ч боомтын ажилтадын хуучин танил болжээ.

Уянгаа: Одоо хүү минь дөрвөн нас хүрсэн, ганцаараа паспортоо бариад хяналт шалгалтыг даваад цаад талд хүрээд очно. Ням гарагт цэцэрлэг амрахад байнга надтай хамт миний ажлыг хийж явдаг болохоор гаалийн газар ажиллаж үйлчилж байгаа хүүмүүс бүгд таньдаг болчихсон.

Үдээс хойш Замын-Үүдээс зорчигчид  авбал оройны таван цагийн үед Эрээн хотод орж ирдэг. Ирмэгцээ хүүхдээ авч гэртээ харина. Хүү нь нэг өдөр ээжтэйгээ уулзаагүй болохоор энэ өдрийн сонин сайхнаа ярьж, шинээр сурсан шүлэг, дуугаа ээждээ сонсгож, ээжийгээ баярлуулдаг.

Өдөр бүр түрээсийн машин барьж явах нь ядрааж, төвөгтэй юм шиг боловч өглөө болгон эх орондоо харих хүсэл, орой болгон хүүгээ авах сэтгэл нь Уянгааг хоёр улсыг холбосон энэхүү 9 км зам дээр гурван жил зогсоо чөлөөгүй ажиллуулав. /Бэлтгэсэн: Хавар/

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл