Хятад улс хөдөө аж ахуй, ашигт малтмал, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг салбаруудад илүү нээлттэй арга бодлого хэрэгжүүлж, илүү олон салбарт гаднын бие даасан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх тухай БНХАУ-ын Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн орлогч дарга Нин Жижэ 03 дугаар сарын 06-ны өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Нин Жижэ хэлэхдээ:
- Үндэсний Хөгжил шинэчлэлийн зөвлөл нь холбогдох яам байгууллагатай хамтран гадаадын санхүүжилттэй төслийн үйлчилгээ, сурталчилгааны ажлыг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар хоёр чухал цуврал гаднын санхүүжилттэй төслийг төлөвлөөд байгаа. Дараагийн алхамд шинэ эрчим хүч, дэвшилтэт үйлдвэрлэл, чулуун тос, электрон технологи зэрэг салбарыг хамарсан гурав дахь цуврал төслийг төлөвлөх бөгөөд газар, далай, энерги ашиглах, төлөвлөгөө боловсруулах зэрэг хэлбэрээр дэмжих болно гэжээ.
