Халин “Монгол аялгуу даатгал IV” цомгоо өлгийдөн авлаа
2016-03-29 16:20
Дуучин Халин “Монгол аялгуу даатгал IV” цомгоо өлгийдөн авлаа.
Дуучин Халин “Монгол аялгуу даатгал IV” нэртэй шинэ цомгоо өлгийдөн авлаа. Энэхүү цомог нь түүний зургаа дахь цомог бөгөөд цомгийн ажлаа хоёр жилийн хугацаанд хийсэн байна.

Дуучин Халин
Өвөр Монголын залуу дуучин Халин Торгууд аймгийн 50 дугаар үеийн гүнж билээ. Түүний “Үнсье чамайгаа” дуу нь хоёр жил дараалан ХИТ дууны тэргүүн байранд жагссан бөгөөд мөн тус дуугаараа 2012 онд дэлхийн хятад дууны шилдэг шагналыг хүртсэн билээ. Дуучин бүсгүй маань 2012-2013 онд хоёр жил дараалан Оросын холбооны Халимаг улсад бие даасан тоглолтоо хийж байсан. Мөн 2015 онд Европын улс орнуудаар ч тоглолтоо хийж явсан билээ.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
