solongonews
”Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр” гаргалаа
2016-09-13 20:07
Хятадын Засгийн газар саяхан ”Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр” боловсруулан гаргалаа.

        Хөтөлбөрт "Экологийн тэргүүлэх ач холбогдол, ногоон хөгжил" сэдвийн хүрээнд Хөхмөрний эдийн засгийн бүсийн "Нэг тэнхлэг, хоёр далавч, гурван туйл, олон цэг" хөгжлийн шинэ байдлыг бий болгосон байна. Тус хөтөлбөр нь Хөхмөрний экологийг онцгойлон хамгаалж, ерөнхийлсөн зам харилцааны хонгилыг хурдтай байгуулан, инновацид тулгуурласан аж үйлдвэрийн бүтцийн өгсөх шатыг бий болгожээ. Шинэ маягийн хотжилтыгөргөжүүлэх зэрэг тал дээр Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн томоохон төсөл төлөвлөгөөг зураглан гаргахын хамт Хөхмөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах том орнуудын стратегийн хөтөлбөрийн чанартай бичиг материал болсон байна. 

        Хөхмөрний сав газар бол Хятадын нутаг дэвсгэрийн орон зайг нээн хөгжүүлэх зүүн-баруун тэнхлэгийг холбосон чухал шугам ба бүс нутгийн хөгжилд чухал стратегийн байр суурь эзэлдэг. Хөхмөрний эдийн засгийн бүсэд Шанхай, Жянсу, Зэжян, Аньхуй, Жянши, Хубэй, Хунань, Чүньчин, Сьчуань, Юньнань, Гүйжөү зэрэг 11 муж хот хамрагддаг. Нийт 205 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Бүх Хятадын хэмжээнд 21 хувийг эзэлдэг бөгөөд хүн ам, эдийн засгийн нийт хэмжээгээрээ бүх Хятадын 40 хувиас давсан. Экологийн байр суурь чухал, ерөнхийлсөн хүчин чадалтай, хөгжлийн асар их нөөц хүчтэй юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл