solongonews
Шинжлэх ухаан, өндөр технологийг ашигласан өвлийн олимп аж үйлдвэрийн инновацын нээлтийг дэмжинэ
2022-02-21 10:36
Шинжлэх ухаан, өндөр технологийг ашигласан өвлийн олимп аж үйлдвэрийн инновацын нээлтийг дэмжинэ.

Дээд амжилтад хүрлээ!

Бас нэг дээд амжилт!

Өвлийн олимп эхэлснээс хойш Үндэсний тэшүүрийн ордонд гардуулсан алтан медаль бүр олимпын дээд амжилтыг эвдэж байна.   

Технологийн чадавх үнэхээр гайхалтай бөгөөд Олимпын түүхэнд анх удаа Бээжингийн Өвлийн Олимп энэ боломжийг бодитоор ашигласан юм. Технологийн мэдрэмжтэй, ирээдүйн мэдрэмжтэй Бээжингийн өвлийн олимп нь Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бахыг гайхшруулсан юм.

Энэ бол "өндөр технологийг ашигласан өвлийн олимп"-ын хамгийн сайн тайлбар юм. Үүнээс ч илүү үнэ цэнэтэй нь шинжлэх ухаан, технологийн эдгээр ололт амжилт нь олимпын дараах эрин үед улам хөгжин бадарч, өвлийн олимпын "ухааны өв"-ийг эгэл жирийн олон түмэнд эдлэх боломжийг олгох юм.

Олимпын наадмын "Шинжлэх ухаан технологийн гэрэл"

-Энэ бол миний гулгаж байсан газруудаас хамгийн сайхан газар гэж 2-р сарын 6-нд эрэгтэйн 5000 метрийн тэшүүрийн төрөлд олимпын дээд амжилтыг эвдсэн Шведийн Вандерпул тэмцээний дараа ярина.

Бээжингийн өвлийн олимпын тэшүүрийн ордон нь нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглан хөргөх технологи ашигласан нь Өвлийн олимпын түүхэнд анхны болох юм. Энэхүү мөс нь тэмцээний мөсний гадаргуугийн температурын зөрүүг нарийн хянаж чаддаг төдийгүй, үүний зэрэгцээ, энэ нь талбайн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэг рүү ойртуулдаг учраас “байгаль орчинд хамгийн ээлтэй мөс” болох юм.

Тэмцээний талбайг барихаас эхлээд тэмцээний баталгаа хүртэл "Өндөр технологийг ашигласан өвлийн олимп" нь тамирчдад илүү сайн, шударга өрсөлдөөний туршлагыг авчирсан.  Шорт-трекийн холимог багийн 2000 метрийн буухиа гүйлтийн уралдаанд Хятадын баг 0.016 секундын давуугаар алтан медаль хүртэж, талбай дээрх цаг хугацааны систем нь миллисекунд хүртэл зөв оновчтой хэмжих боломжтой гэдгийг харуулсан байна.

Тэмцээний албайн ард дижитал эдийн засгийн хэрэглээний хувилбарууд Өвлийн олимпын бүх тал дээр тусгагдсан байдаг. Нээлтийн арга хэмжээний үеэр 5G+8K видео технологиор шууд дамжуулснаар цар тахлын улмаас хүрэлцэн ирж чадаагүй үзэгчдэд олимпын наадмын нээлтийг харуулж, тэдэнд сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлэв. Өвлийн олимпын хотхонуудын тамирчдын өрөө нь олон үйлдэлт ухаалаг ороор тоноглосон бөгөөд ухаалаг хоолны газарт робот тогоочуудаар хоол хийлгэж, тэрээр хоол захиалах, бэлтгэх, үйлчлэх бүх үйл явцын 24 цагийн автомат үйлчилгээг хэрэгжүүлсэн байна.

Олимпын наадам хөгжөөд өнөөдөр энэ төвшинд хүрсэн нь зөвхөн спортын ур чадварын тэмцээн биш, мөн технологийн дэвшлийн төлөөх тэмцээн болж байна. Бээжингийн Өвлийн Олимп нь дэлхийн хэмжээний спортын арга хэмжээ болохын хувьд төрөл бүрийн дэвшилтэт технологийг ашигласан бөгөөд үүний зэрэгцээ бүх ард түмний мөс, цасны тэмцээнийг хуваалцдаг энэхүү том арга хэмжээ нь Хятадын шинжлэх ухааныг дэлхийд харуулах гайхалтай тайз болсон юм.

Шинжлэх ухаан, өндөр технологийг ашигласан өвлийн олимп нь шинэлэг нээлтүүдийг ахиулна

"Бээжин-2022" Өвлийн олимпын нээлтийн ёслолын ерөнхий захирал Жан Имөүгээс нэг удааны хэвлэл мэдээллийн ярилцлагад

-Гайхамшигтай, үгүй ​​юу гэдгийг би хариуцна, амжилттай, үгүй юу гэдгийг сансрынхан хариуцна гэжээ.

02-р сарын 04-ний өдөр болсон “Бээжин-2022” Өвлийн олимпын нээлтийн ёслол дэлхий нийтийг гайхшруулж, хүмүүст өндөр технологийн мэдрэмж, ирээдүйн мэдрэмжийг төгс толилуулж чадсан юм. Нээлтийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчдийг гайхшруулсан бамбарын гол тайз болон дэлхийн хамгийн том 8К хэт өндөр нягтралтай газрын дэлгэцийн системийг Хятадын BOE компани бие даан зохион бүтээжээ.

500 гаруй байгууллага нэгж, 10000 гаруй эрдэм шинжилгээний ажилтны оролцоотой... Бээжингийн Өвлийн олимпын ашигласан олон өндөр технологи нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн ололт амжилтыг цогцоор нь харуулж, шинжлэх ухаан, өндөр технологийг ашигласан өвлийн олимп нь эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгжийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

Мэргэжилтнүүд тайлбарлахдаа, Шинжлэх ухаан, өндөр технологи ашигласан өвлийн олимпын тусгай арга хэмжээ нь өвлийн олимпод оролцож буй салбар дахь нийтлэг техникийн асуудалд чиглэж, мөнгө өгөхөөс илүүтэй бүх улсын давуу хүчийг цуглуулан шийдвэрлэдэг. Хятадад биш гадаад оронд байгаа технологид ямар нэг шийдэл байна уу? Хятад улсад илүү сайн төлөвлөгөө байна уу? Өвлийн олимпын байгууламж барих түүхэнд тохиолдож байсан өвөрмөц асуудлыг шийдэж чадсан уу? Төслийг батлахын тулд дээрх шалгууруудын нэг буюу хэд хэдэн шалгуурыг хангасан байх ёстой.

Хэдийгээр “Өндөр технологийг ашигласан өвлийн олимп” нь маш сайн бэлтгэгдсэн тулаан боловч амжилтад хүрэхэд амаргүй. Хамгийн дээд тал нь 2000 метрээс дээш өндөрт орших Янчингийн тэмцээний талбайд цаг агаар, байгаль орчин эрс тэс байсан. Урьд нь ус зам цахилгаан сүлжээгүй бүс байсан учраас мэдээллийн сүлжээг байгуулахад маш хэцүү байсан. Тэдгээрийн дотроос тэмцээний үеэр мэдээлэл, оффисын харилцаа холбооны үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг Олимпын мэдээллийн сүлжээг (OIN сүлжээ) Хятадын Unicom Дижитал технологийн компани барьж байгуулжээ. Төслийн бүтээн байгуулалтын үеэр OIN сүлжээний захирал Ян Ханьжао өдөр бүр 30 км уулын замаар нааш цааш явж, бэлэн гоймон, жигнэмэг идэж, тэр ч байтугай цаг агаар эрс тэс үед 5 километр уулын замаар алхаж, уул өөд техник зөөдөг. Тэрбээр хэлэхдээ "Өвлийн Олимп бол үндэсний хэмжээний наадам учраас ямар ч алдаа гаргаж болохгүй. Наадмын үеэр сүлжээг төгс ажиллуулах ёстой" гэв.

"Шинжлэх ухаан, өндөр технологийг ашигласан өвлийн олимп" нь "инновацид суурилсан хөгжил" гэсэн үзлийг тайлбарладаг. Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эдийн засаг, удирдлагын сургуулийн профессор Сун-И хэлэхдээ "Өвлийн Олимп-ээр дамжин үндсэн технологиудыг жинхэнэ эзэмшсэн компаниуд хүмүүсийн анхааралд орж, мөн аж ахуйн нэгжүүдийн техникийн судалгааг бэхжүүлж, судалгаа, хөгжлийн чадавхыг дээшлүүлэхэд туслах болно. Үүний зэрэгцээ уламжлалт эмзэг цэгүүдийг шийддэг хэд хэдэн дижитал програмуудын цочирдом нөлөө нь технологийн давуу талыг ашиглах,шинэ үнэ цэнийг бий болгоход илүү олон аж ахуйн нэгжийг татах болно" гэжээ.

Мэргэн ухааны ололт амжилт нь "бадамлан асгах нөлөө" -ийг гаргана

Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны Технологийн хэлтсийн дарга Юйхун хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимпын шинэ технологи нь сурталчлах, хэрэглэх замдаа байна гэжээ.

Өвлийн олимпын үеэр 200 гаруй технологийг дараалан туршсан бөгөөд үүнд 60 гаруй нарийвчилсан хэрэглээний хувилбарууд хамрагдсанаас 4 технологи нь дэлхийд анх удаа, 33 технологи нь өвлийн олимп-д анх удаа ашиглагдаж байна.

Тун удахгүй шинжлэх ухаан, технологийн эдгээр ололт амжилтыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд энгийн эгэл ардын гэрт ч түгээмэл хэрэглэх болно.

-Бээжин-Жанжхүү чиглэлийн өндөр хурдны төмөр замын ухаалаг инновацийн ололт амжилтыг бусад төмөр замд хэсэгчлэн ашигласан байна гэж Бээжин-Жанжиаку чиглэлийн өндөр хурдны төмөр замын ухаалаг үйлчилгээний гол технологи ба загвар төслийн сэдэв-2-ын ажилтан Хятадын Төмөр замын шинжлэх ухааны академийн группийн ерөнхий менежерийн орлогч дарга Ма Жяньжүн танилцууллаа.

Өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Бээжин-Жанжхүү чиглэлийн хурдны төмөр замыг "Дэлхийн анхны ухаалаг өндөр хурдны төмөр зам" болгон бүрэн шинэчилжээ. Үйлчилгээний хувьд англи хэлээр тасалбар, тогтмол тасалбар, алсын тусламжтай гарын авлагын тасалбарын систем, 5G өндөр нягтралтай бүрэн хэмжээний нэвтрүүлэг, ухаалаг тэмцээн үзэх, зорчигчид харилцан хүрэлцэхгүйгээр зорьсон буудалдаа хүрэх зэрэг тусгай чадавхыг нээлээ. Аюулгүйн талд, өндөр хурдны төмөр замын ашиглалтын аюулгүй байдлын том мэдээллийн платформ, ухаалаг аюулгүй ажиллагааны технологи, видео хяналт, салхи, бороо, цас зэрэг гаднын биетийг хянах платформ гэх мэтийг тохируулсан байна. Эдгээр нийтлэг технологийг удахгүй бүх улсын төмөр замд сурталчлах болно гэж Ма Жяньжүн таамаглаж байна.

Үүнээс гадна мэдээлснээр 8К нэвтрүүлэг, 8К суваг, 8К дэлгэц олны хүртээл болж байна. Нэвтрүүлгийн шинэ горим болох Cloud Broadcast нь ирээдүйд илүү олон томоохон хэмжээний арга хэмжээнд үйлчлэх болно. Устөрөгчийн түлшний автобус нь Янчин, Жанжхүү хотод тэмцээний үеэр тээврийн үйлчилгээний баталгаа хангасан бөгөөд наадмын дараа хот суурин газрын үйл ажиллагаанд үргэлжлүүлэн ашиглах болно. Сүрэл, эрдэнэ шиш зэрэг түүхий эдээр хийсэн биологийн задралын аяга таваг нь өвлийн олимпын нийтийн хоолны үйлчилгээнд бүрэн ашиглагдаж байгаа бөгөөд цаашид илүү өргөн хэрэглээтэй ашиглагдах  болно. Үүнээс бусад ухаалаг үйлчилгээ нь ч цаашид нийгмийн амьдралын салшгүй хэсэг болох болно.

Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны дэд захирал Ванлэй хэлэхдээ "Дижитал хэвлэл мэдээлэл, ухаалаг харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, виртуал бодит байдал, дижитал ихэр, ухаалаг эмнэлгийн тусламж үйлчилгээ, ухаалаг тээвэр, ухаалаг хот гэх мэт шинжлэх ухаан, технологийн ололт амжилтууд нь олимпын наадмын чухал бөгөөд үнэ цэнэтэй "өв залгамжлал" болж, наадмын дараа улам илүү сурталчилж, хэрэгжүүлж, бидний жирийн хүн бүрт үр өгөөжөө өгөх болно" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл