Энэ он гарснаас хойш Хятадын шинэ эрчим хүчний авто машины салбар хөгжлийн түргэн замдаа орлоо. Оны эхний хагаст гэхэд л 1 сая 200 мянган авто машин борлуулагджээ. Саяхан хуралдсан ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлын шаардлага ёсоор дотоодын зах зээлийн нөөцийг дайчилж, шинэ эрчим хүчний авто машины хөгжлийг түргэтгэх хэрэгтэй болж байна. Салбарын хүмүүсийн хэлж буйгаар шинэ эрчим хүчний авто машины салбарт шинээр дэмжих бодлого хэрэгжүүлснээс, уг салбар хамгийн шинэ цаг үеэ угтан авч байна гэжээ.
Тоо баримтад харуулснаар энэ оны 01-ээс 06-р сард Хятадын шинэ эрчим хүчний авто машины экспорт 82 мянгад хүрч, өмнөх жилээсээ 342%-р нэмэгджээ. Шинэ эрчим хүчний авто машиныг экспортлох нь Хятадын авто машины аж ахуйн гадаадад хөгжих хамгийн сайн гарц юм. Мөн Хятад улс авто машины хүчирхэг гүрэн болох чухал хөдөлгөх хүч юм гэжээ.
