БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Хятад, АСЕАН-ы харилцааг зохицуулагч орон болох Филиппиний Гадаад хэргийн сайд Теодро Лочен нар хурлыг хамтдаа хөтлөн ядуулж, АСЕАН-ны бусад гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нар хуралд оролцсон байна.
Ван И хэлэхдээ:
- Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, АСЕАН эв нэгтэй зэрэгцэн урагшилж, стратегийн түншлэлийн агуулгыг тасралтгүй баяжуулж ирсэн. Улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёлын хамтын ажиллагааны гурван гол чиглэлд үр дүнтэй хамтран ажилласан бөгөөд хамгийн том худалдааны түнш, хамгийн утга учиртай хамтын ажиллагааны түнш, хамгийн эрч хүчтэй стратегийн түншүүд бололцсон юм гэжээ.
