solongonews
Хятад улс ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулна
2017-12-21 20:59
Хятад улс ядуурлыг бууруулах ажлыг урагшлуулна.

20-нд өндөрлөсөн Хятадын Эдийн засгийн ажлын төв  зөвлөгөөнөөр, ядуурлыг бүх талаар бууруулж, одоо хэрэгжүүлж буй стандартын  чанарыг баталгаажуулан, туйлын ядуу нутгуудыг ихээр дэмжиж, ядуу иргэдийн дотоод  хөдөлгөх хүчийг эрчимжүүлэн, хяналт шалгалтын ажлыг чангатгах санал  дэвшүүлжээ. 

Хятадын Ардын их сургуулийн Ядууралыг бууруулах  судалгааны хүрээлэнгийн захирал Ван Саньгүй: Энэ бол ядуурлыг бууруулах  ажиллагаа шинэ асуудалтай тулгарсан үед төвөөс гаргасан шинэ шаардлага юм. Одоо  стандартыг сайтар тогтоож, бодит байдалд улам ойртсон арга хэмжээ авч  хэрэгжүүлэн, ядуурлыг бууруулах бодлогын тогтвортой чанар, үр дүнг  баталгаажуулах ёстой гэжээ. 

Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах  албаны бүртгэлээр, 2012-2016 оны байдлаар Хятадад хэрэгжүүлж буй стандартын  хүрээнд ядуу амьдралтай иргэдийн тоо 98 сая 990 мянгаас 43 сая 350 мянга хүртэл  цөөрч, давхардсан тоогоор 55 сая 640 мянгаар буурчээ. 2017 оны ядуурлыг  бууруулах хэмжээ 10 саяас дээш байх ба 5 жил дараалан жил тумын ядуурлыг  бууруулах хэмжээ 13 сая байх болно. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл