solongonews
Галзуу гал тогоо
2015-12-28 18:21
Бүсгүйчүүд бид хайртай хүмүүсдээ зориулж хоол, амттан бүрийг байнга хийдэг. Иймдээ ч туслах гол үүргийг гүйцэтгэдэг газар, хэрэгсэл бол гал тогооны өрөө. Орчин үеийн дотоод засалд эрчээ авж буй үндсэн гурван хэв маягыг хүргэж байна. Өрөө жижиг, том хамааралгүй тохирсон өнгө, загвараар засахад орчинд дэвшил гардаг.
 
 
1. Тэгш хэм
Орчин үеийн дотоод засалд энгийн бөгөөд зураастай геометрийн дүрстэй тавилга, хэрэгсэл онцгой байр суурь эзлэх болсон. Дээрхи зурагт цайвар өнгөөр гал тогоог шийдэж, гэрлийг илүүтэй нэвтрэх боломж олгосон байна.
2. Олон төрлийн материал
Тэгш бус байдал олон төрлийн эдлэл хэрэгсэл, материалыг ашиглан хуучинсаг хэрнээ классик орчин бүрдүүлжээ. Бор өнгө нь байгалийн өнгө учир ихжвчлэн тайван амьдардаг гэр бүлд тохирдог.
3. Өнгөний хослол
Өнгөөр наадах дуртай хүмүүст зориулж байна. Өөрийн гал тогоог стиль имидждээ тохируулан сонгох боломжтой. Тод өнгийг ажил хэрэгч, золбоолог бүсгүйчүүд давамгай сонгодог.
4. Гэгээлэг орчин
Гэрэл болон цайвар өнгийг хослуулж энгийн хэрнээ чамин гал тогоотой болмоор байвал санаа авахад илүүдэхгүй биз. 
Нийтлэлч Ари миний биеийн хувьд цагаан, хар өнгөөр гал тогооны тавилгаа хийлгүүлсэн. Ихэнхи цагийг өнгөрүүлж, амтат хоолоор найз нөхөд гэр бүлээ дайлах дуртай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл