
11 дэх удаагийн Олон Улсын хил дамнасан компанийн тэргүүнүүдийн дугуй ширээний уулзалт өнгөрсөн пүрэв гарагт Тяньжинь хотод нээлтээ хийсэн байна.

Олон Улсын хил дамнасан компанийн тэргүүнүүдийн дугуй ширээний уулзалт нь анх 2007 оноос эхэлсэн бөгөөд өмнөх 10 удаагийн уулзалтыг Бээжин хотод амжилттай зохион байгуулсан юм. Хил дамнасан компани нь Хятадын өөрчлөлт шинэчлэлийн чухал оролцогч, гэрч, хувь нэмрээ оруулагч, ашиг хүртэгч болно.
Хил дамнасан компанийн хөрөнгө оруулалтыг дэмжин, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, хөгжлийг дэмжих нь тус дугуй ширээний уулзалтын гол зорилго болно. Мөн дэлхийн эдийн засаг, Хятадын эдийн засгийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болон “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны хөгжилд өргөн боломжийг нээх аж.

