solongonews
“Арван нэгэн жил, мянган захидал, 136 үрэгдсэн дайчдын чандрыг гэрт нь хүргэнэ”
2019-07-30 17:04
11 жилийн хугацаанд үрэгдсэн баатрыг гэр оронд нь хүргэж, “амьд баатар”-ыг илрүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Синьхуа агентлагийн “Арван нэгэн жил, мянган захидал, 136 үрэгдсэн дайчдын чандрыг гэрт нь хүргэнэ” хамтарсан мэдээлэл гарсны дараа халуун сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр Шаньдүн мужийн Пэнлай хотод болсон 1947 оны Хэзэгийн байлдаанд үрэгдсэн гэх “амьд баатар” Янь Шөүгуанг олж авчээ. /Хянан магадалснаар үрэгдсэн баатрын нэрсийн жагсаалтад “Янь Шөүгуан” гэдэг хүн байсан бөгөөд тухайн үед цэргийн алба хаах үед нэрийг нь ижил дуудлагатай өөр хятад үсгээр бичсэн байжээ./

Энэ сарын 18-ны өдөр Хэзэ хотын эдийн засгийн нээлттэй бүсийн Дяньхүтүнь гудамны Жанхэжуан тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга, Жанхэжуаны үрэгдсэн дайчдын оршуулгын газрыг сахигч Жан Жиншянь Пэглай хотод “амьд баатар”-ыг эргэхээр ирж, 98 настай Янь Шөүгуантай уулзлаа. 1947 оны 02-р сард гурван охинтой Янь Шөүгуан цэрэгт мордон, 1947 оны Хэзэгийн байлдаанд оролцон, шархадсанаас болж уг цэргийн ангидаа буцаж чадаагүйгээс болоод үрэгдсэн дайчдын нэрсийн жагсаалтад орсон байна. Хожим нь тэрээр явсаар цэрэг ангидаа буцан 1953 онд цэргээсээ халагдаж гэртээ харьсан байна. Одоо таван үеэрээ сайхан амьдарч байна.

Үрэгдсэн дайчдын чандрыг гэр оронд нь хүргэж, сүг сүнсийг нь амаржуулах нь цэргээс халагдсан Жан Жиншаний мөрөөдөл байсан юм. 11 жилийн турш тэрээр захидал бичихээр дамжин Хэзэгийн байлдаанд үрэгдсэн 136 баатрын “гэр”-ийг нь олохоор чармайн, одоог болтол 30 баатрын “гэр”-ийг нь олсны дотор хоёр нь амьд байгаа аж.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл