Жэн Жөү хотын метро 3-ны өдрөөс эхлэн нүүрээ скайн хийж тооцоо хийх чадамжтай болсныг сурвалжлагч Жэн Жөү хотын метро группийн ХK-иас мэдээлжээ.
Тус өдрөөс эхлэн Жэн Жөү хотын зорчигчид метроны бүхий л өртөөнд нүүрээ скайн хийж тооцоо хийж метронд сууж болохоор болов. Жэн Жөү хотын метроны 1 дүгээр шугам болон 14 дүгээр шугам энэ жилийн 09 дүгээр сарын 27-ны өдрөөс нүүрээ скайн хийж тооцоо хийх чадамжтай болж, 2 болон 5 дугаар шугам, хотын дүүргийн төмөр зам 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нүүрээ скайн хийж тооцоо хийх чадамжтай болжээ.
Жэн Жөү хотын метро группийн холбогдох ажилтан, одоогоор Жэн Жөү хотын метроны нүүрээ скайн хийж тооцоо хийхийг ашигласан зорчигч 200 мянгад хүрч, өдөр бүр давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн тус чадамжийг ашиглан метронд сууж байна гэлээ.
