
Тэрээр: - Холбогдох бодлогыг тогтоосон нь гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжүүдэд хязгаарлал тогтоож байгаа явдал биш юм гэж онцолсон байна.
Мяо Вэй XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган хэвлэлийн бага хуралд хандаж, саяхан Хятад болон Европын холбооны худалдааны нийгэмлэгээс "Хятадад үйлдвэрлэв 2025 буюу аж үйлдвэрийн бодлого хийгээд зах зээлийн эрч хүч" гэсэн гарчигтай судалгааны тайлан гаргасантай холбогдуулан хэлэхдээ:
- "Хятадад үйлдвэрлэв 2025" төслийн талаар зарим нэг буруу ойлголттой байгаа нь энэ тайлангаас харагдаж байна. Тус тайланд, "Хятадад үйлдвэрлэв 2025" төслийн хөгжлийн зарим үзүүлэлт буюу дотоодын брэндийн зах зээлд эзлэх хэмжээ тогтоосон зэрэг заалтад эргэлзээтэй байгаагаа илэрхийлсэн байна. Нэг зүйлийг тодорхойлж хэлэх шаардлагатай байгаа.Төсөл боловсруулах явцдаа энэхүү үзүүлэлтийг онцлон чухалчилсан зүйл байхгүй гэсэн байна.
Шинэ эрчим хүчний авто машинаар жишээлж хэлэхэд:
- Тухайн зах зээлд орохдоо эрхбиш шинэ эрчим хүчний авто машин үйлдвэрэх иж бүрэн техник, технологийг эзэмшсэн байх хэрэгтэйг шаардаж байна. Энэхүү шаардлагыг зөвхөн гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжид хандуулаагүй, тэр дундаа гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжийг технологио заавал Хятадад авчир гэж тулган шаардаж байгаа хэрэг огт биш юм. Энэхүү шаардлагыг тогтоосон нь зарим аж ахуйн нэгж Засгийн газрын нөхөн олговрын бодлогын цоорхойг ашиглаж, бэлэн эд ангийг авчран машин угсарч зараад ашиг олонгуут алга болохоос сэргийлсэн гэж тэрээр илэрхийллээ.
