solongonews
Хятад улс А зэрэглэлийн 13.332 аялал жуулчлалын газартай боллоо
2021-07-06 10:29
Хятад улс А зэрэглэлийн 13.332 аялал жуулчлалын газартай боллоо.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас 07-р  сарын 05-ны өдөр мэдээлснээр 2020 оны жилийн эцсийн байдлаар Хятад улсад А зэрэглэлийн 13.332 аялал жуулчлалын газар байсан бол өмнөх оны эцсээс 930 тоогоор нэмэгдэв. Үүнд 5А зэрэглэлийн аялал жуулчлалын газар 302 байж, 22 нэмэгдсэн байна.

Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамнаас саяхан 2020 оны Соёл, аялал жуулчлалын хөгжлийн статистикийн тоог нийтлэв. Хятадын дотоодын жуулчдын тоо 2020 онд 2.879 тэрбум болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.1 хувиар буурав. Улсын дотоодын аялал жуулчлалын орлого 2.23 их наяд юань байсан нь өмнөх оны мөн үеэс 61.1 хувиар буурчээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл