solongonews
ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа болно
2016-06-07 18:11
ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа тун удахгүй болно.

ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал Өвөр Монголын сүлжээний мэдээллийн албанд өнөөдөр буюу 7-ний үдээс өмнө боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь зохион байгуулагдах болоод X жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны ухуулах хэлтэс, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны холбооноос хамтран зохион байгуулах “ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа” нь энэ сарын 12-18 өдрүүдэд Өвөр Монгол хэмжээнд зохион байгуулагдах болсныг албан ёсоор зарлалаа.

Энэ удаагийн Нийгмийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх долоо хоногийн үйл ажиллагаа нь “Нийгмийн шинжлэх ухааны салбарын ололт амжилт болон чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах ажилд бүхий л оюун ухаанаа шавхаж үүрэг хариуцлагаа гүйцэтгэнэ” гол сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Өвөр Монголын бүхий л Нийгмийн шинжлэх ухааны ажилчдын идэвхжилтийг дайчлан, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах зорилготой болно.

Мөн энэ үеэр сурталчилгаа буюу үзэсгэлэн зохион байгуулах, зөвлөгөө өгөх, тусгай сэдвийн тайлан өрнүүлэх, доод шатанд түгээж дэлгэрүүлэх зэрэг дөрвөн цуврал агуулгаар явагдах юм байна.

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл