solongonews
БРИКС-ийн орнуудын агаарын аяллын салбар хөгжлийн нөөц ихтэй байна
2017-09-04 21:27
9 дүгээр сарын 4-ний өдөр Бразилын нисэх онгоц үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Пауло Сезер Силвиа 2017 оны БРИКС-ийн орнуудын үйлдвэр, худалдааны чуулганд оролцох үедээ хэлэхдээ:

Олон улсын агаарын тээврийн салбарын өсөлтийн хурд 5 хувьд хүрч байна. Өнөөдөр олон улсад нийт 22 мянган онгоц ажиллаж байгаа бөгөөд 2020 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх болно. Цаашдын өсөлт нь шинээр хөгжиж буй зах зээл болох Энэтхэг, Хятад, Латин Америкийн орнууд, Бразил, бусад зах зээлтэй шууд холбоотой. Эдгээр зах зээл өсөлтийг нэмэгдүүлэх эх үүсвэр болоод байгаа бөгөөд БРИКС-ийн орнуудад асар их нөөц боломжтой юм. Бид үүнийг нээж ажиллах ёстой гэлээ. 

Зохиогч: Н.ПҮЗЭВЖАВ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл