solongonews
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр
2017-07-20 19:57
2007 оны 7-р сарын 20-ны өдөр. Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудал Өөртөө Засах Орны түүхэн дэх хамгийн том нисэх онгоц болох Бо-Ин 757-200 хэлбэрийн нисэх онгоцтой болж, Хөххотоос Бээжингийн чиглэлийн агаар аяллын нислэгийн үүргийг гүйцэтгэсэн байна.

        Хөххотын Цагаан суварга Олон улсын онгоцны буудал 1958 оны 10-р сарын 1-нд ашиглалтад орсон бөгөөд 1991 оны 12-р сарын 01-нд Төрийн Зөвлөлөөс Цагаан суварга онгоцны буудлыг агаар аяллын боомттой онгоцны буудлаар зөвшөөрч, 1992 оны 3-р сарын 31-ний өдрөөс эхлэн гадаадад нээлттэй болжээ. Цагаан суварга олон улсын онгоцны буудлыг 1986, 1996, 2005 онуудад гурван удаа өөрчлөн шинэчилсэн байна. 2007 оны 6-р сард дахин шинэчлэн өргөтгөн байгуулж, орны зэрэглэлийн 4E зэрэглэл хүртэл хөгжүүлж, A380 зэрэг нисэх онгоцыг хүлээн авах хүчин чадалтай болов. 2007 оны 7-р сарын 28-ны өдөр Ардын Агаарын тээврийн ерөнхий товчооны зөвшөөрлөөр Хөххотын Цагаан суварга онгоцны буудал “Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудал” гэж нэрлэгдсэн байдаг.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл