solongonews
Ираны ерөнхийлөгч Хятадад хийсэн айлчлал ”маш амжилттай болсон” гэв
2023-02-17 17:02
Ираны ерөнхийлөгч Хятадад хийсэн айлчлал ”маш амжилттай болсон” гэв.

Ираны Ерөнхийлөгч Райси 16-нд Хятадад хийсэн төрийн айлчлал нь "маш амжилттай, үр өгөөжтэй болсон" гэжээ.

Ираны ерөнхийлөгчийн вэбсайтын мэдээлснээр Райси дээрх мэдэгдлийг тухайн өдөр Тегеранд буцаж ирснийхээ дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн айлчлалын үр дүнг нэгтгэн дүгнэхдээ хийсэн гэжээ.

Райси хэлэхдээ “Айлчлалынхаа үеэр Хятад улсын удирдагчидтай яриа хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны стратегийн түвшин яриа хэлэлцээг стратегийн ач холбогдолтой болгож, хоёр талын харилцан сонирхсон асуудлуудыг хэлэлцэх боломж олгожээ.

Ираны гадаад бодлого нь хөрш орнуудтай харилцан итгэлцэл бий болгох, Азийн орнуудтай эдийн засгийн интеграци байдлыг бий болгох явдал болно. Хятад улс нь дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг бөгөөд Ази болон олон улсын худалдааны салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ираны хувьд бүс нутгийн болон дэлхийн эдийн засагт үр дүнтэй үүрэг гүйцэтгэх нь энэ удаагийн айлчлал чухал юм” гэжээ.

Айлчлалын үеэр хоёр тал өөр өөр түвшинд хэд хэдэн уулзалт хийж, эдийн засгийн интеграцчилалыг хэлэлцсэн. Хятадын бизнес эрхлэгчид, эрдэмтдийн төлөөлөлтэй хийсэн түүний яриа сайн, үр өгөөжтэй байлаа гэж Райси илэрхийлсэн байна.

Ираны ерөнхийлөгч Райси 02-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийсэн байв.

Зохиогч: ГАО ВЭНЬЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл