solongonews
"Мимоса" саун спа, "Монголжингоо Тур"-д 130 бүсгүй зочиллоо
2015-12-28 18:21
Германы гоо сайхны дээд зэрэглэлийн брэнд болох Dr Shpiller-ийг танилцуулж, түүний үр нөлөөг бодит жишээн дээр тайлбарласан нь бүсгүйчүүдийн маань анхаарлыг ихээхэн татсан юм. Энэхүү брэнд нь гадуур нийтэд худалдаалагддаггүй бөгөөд зөвхөн тухайн хүний арьсны онцлогт тохируулан олгогддог дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс хэрэглэсэн хүндээ 100 хувийн үр дүнг бий болгодог учир бүсгүй таны нэр хүнд, гоо үзэсгэлэнгийн баталгаа болж чадах аж.
"Монголжингоо Тур" өдөрлөг өнгөрсөн бямба гаригт "Рамада" зочид буудал дахь "Мимоса" саун спа-д болж өнгөрлөө. Өдөрлөгт маань 70-80 хүн оролцоно гэсэн хүлээлт бидэнд байсан бол үүнээс хоёр дахин их буюу 130 хүн цугласан юм. 
Германы гоо сайхны дээд зэрэглэлийн брэнд болох Dr Shpiller-ийг танилцуулж, түүний үр нөлөөг бодит жишээн дээр тайлбарласан нь бүсгүйчүүдийн маань анхаарлыг ихээхэн татсан юм. Энэхүү брэнд нь гадуур нийтэд худалдаалагддаггүй бөгөөд зөвхөн тухайн хүний арьсны онцлогт тохируулан олгогддог дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс хэрэглэсэн хүндээ 100 хувийн үр дүнг бий болгодог учир бүсгүй таны нэр хүнд, гоо үзэсгэлэнгийн баталгаа болж чадах аж. 
"Мимоса" саун спа-гийн хамт олон энэхүү өдөрлөгийн үеэр гурван азтан шалгаруулж Dr Shpiller-ийн гар болон биеийн арчилгааны иж бүрдлээр урамшуулсан юм. 
Манай үйл ажиллагаанд ирсэн охид, бүсгүйчүүд мэргэжлийн гоо сайханчдаас арьс арчилгааны талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг нэг дор авч чадсанаараа хамгийн том давуу талтай байлаа. 
Оройдоо их ус уух нь гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаарх зөвлөгөө бүсгүйчүүдийн маань анхаарлыг татсан гол зүйлийн нэг байлаа. Унтахын өмнө их шингэн зүйл уух нь нүдний доод болон дээд зовхи хавагнах шалтгаан болж мэдэх юм. Тиймээс оройд ус уухыг хүсвэл балга балгаар бага хэмжээгээр уухыг гоо сайханчид зөвлөж байна. 
Арьс арчилгааны асуудалтай бол ямар ч тохиолдолд эхлээд мэргэжлийн гоо сайханчдын зөвлөгөөг авч заншихыг тэд зөвлөж байна. Учир нь охид, бүсгүйчүүд маань арьсныхаа онцлогт тааруулан бүтээгдэхүүнээ сонгодоггүйгээс сэвх, нөсөө нь тодрох, эсвэл батгаших зэрэг хүндрэлүүдийг өөртөө бий болгох эрсдэлтэй аж. 
Иймд гоо сайхан, арьс арчилгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эрхэм бүсгүй та "Рамада" зочид буудал дахь "Мимоса" саун спа-гийн мэргэжлийн гоо сайханчид хандаарай. 
 
Монголхатагтай 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл