solongonews
“Хятадын мөрөөдөл” болон “Дэлхийн мөрөөдөл” харилцан уусаж гэрэл гялбаагаа цацруулахыг хүснэ
2017-03-30 22:12
“Хятадын мөрөөдөл” болон “Дэлхийн мөрөөдөл” харилцан уусаж гэрэл гялбаагаа цацруулахыг хүснэ.

Ази тивийн хөгжил дэлхий дахинаас салахгүй, дэлхий дахины хөгжил ч Ази тивээс салахгүй юм. 3 дугаар сарын 26-ны өдөр өндөрлөсөн Бө-Ао-гийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтын нэг чухал хамтын ойлголт бол нээлттэй, багтаамжтай, бүгдэд ашиг хүртээх, тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртэх ойлгогдохуун ёсоор бүх дэлхийн эдийн засгийн засалтын системийн байгуулалтыг түргэтгэж, эдийн засгийн даяаршил ахицыг ахиулбал, дэлхийн эдийн засгийн хөгжил зайлшгүй зөв тогтвортой болж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах сайхан хүсэл ч биелэгдэх боломжтой болно.

Ази тивийн чухал гишүүн болсны хувьд Хятад улс даяаршилд идэвхтэй нэгдэв. Өөрчлөлт нээлт хийсэн хэдэн арван жилд Хятад улсын тогтоосон гайхамшигтай амжилт бүтээл нь дэлхийн хөгжилд маш их хувь нэмэр үзүүлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн засалтын системийн байгуулалтын тухай Хятад улсын төслийг бий болгосон юм.

Даяаршлын “Дагуулагч” болов

2016 оныг эргэн харахад даяаршлын сөрөг үзэл санааны урсгал дэлгэрч, сэргэх хүчин дутмаг байгаа дэлхийн эдийн засгийг "Бүдэрсэн дээр нь нудрах" байдал улам хэцүү болсон байна.

Тоонолжин замд зогссон дэлхийн эдийн засаг аль зүгт хандаж явах вэ? Эдийн засгийн даяаршил ирээдүйд ямар байх бол? Номхон далайн баруун хөвөөнд байрлах Хятад улсын Хайнан мужийн Бө-Ао-д зохион байгуулагдсан Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтын чухал яриа нь Ази тив болон дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тухай улс орнуудын итгэл зоригийг дамжуулжээ.

Кедэ Шионфэй компанийн өндөр зэрэглэлийн дэд захирагч Дү Лань Ази тивийн улсууд эдийн засгийн даяаршлын явцад дэлхийн аж үйлдвэр бизнесийн хэлхээ, хангалтын хэлхээ болон өртгийн хэлхээний дунд доод давхаргаас дунд дээд давхарга тийш тасралтгүй урагшлав. Хятад улсад одоогоор зохиомол оюуны хүрээний гол мэргэжил, аж үйлдвэрийн шинийг бүтээх зэрэг талаар бүгд маш сайн хөгжлийн алтан боломж оршиж байна гэв.

Мө Байн CEO Ван Шиофэн, Ази тив дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн гол орон төдий л биш, одоохондоо дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд үзүүлж байгаа хувь нэмэр нь 50 хувь орчимд хүрч, дэлхийн улс цөм "Дорно дахиныг харах” болж байна. Хятад улс болон Ази тивийн эдийн засгийн хөгжилд итгэл дүүрэн байна гэв.

Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болсны хувьд Хятад улсын эдийн засаг тогтуун хөгжиж байна. Одоогоор Хятад улсын эдийн засгийн нэмэгдлийн хурд дэлхийд хошуурч байгаа бөгөөд шинэ хэв байдалд орсны дараах эдийн засгийн нэмэгдлийн хурд, эдийн засгийн хөгжлийн хэлбэр, эдийн засгийн бүтэц, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүчинд маш их өөрчлөлт гарч, урт хугацаагаар илүү сайжрах тийш хандаж байна.

"Хятад улс одоогоор эдийн засгийн даяаршил, худалдааны чөлөөт байдал болон хөрөнгө оруулалтын хялбар дөт хамгийн чухал цонх болжээ. Өмөн нь Америк, Европ бол эдгээрийн гол санаачлагч байсан юм. Одоо Хятад улс гол санаачлагч болов. Дэлхий ертөнц их өөрчлөгдсөн байна гэж Хятад улсын Иргэдийн их сургуулийн орлогч захирал Ү Шёчиү хэлэв.

Америкийн эрдэмтэн Майжилифир "Даяаршлын товч түүх"-дээ: “Даяаршлыг сөрөх” үзэл санаандаа тайван хандаарай. Хятад улс даяаршлыг бүх талаар хөтлөн дагуулах цаг үе ирлээ" гэж бичсэн байлаа.

"Нэг бүс нэг зам" эдийн засгийн даяаршлын шинэ хандлагыг бий болгов

“Нэг бүс нэг зам бол” Хятад улсын маягийн даяаршлын тухай таамаглал болно” гэж Бө-Ао-гийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньзүн энэ оны хурал дээр хэлжээ.

“Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг Хятад улс дурдаж, үр дүнг нь дэлхий дахинд ашиг хүртээсэн байна.

Хятад улс “Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дурдсан 3 жил гаруйн турш 100 гаруй улс болон дэлхийн зохион байгуулалт идэвхтэйгээр нэгдэн, 40 гаруй улс болон дэлхийн зохион байгуулалт Хятад улстай хамтын ажиллагааны хэлэлцээрт тохиролцож, харилцан холбоолон харилцан нэвтрэх, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ чангатгаж, нэг хэсэг чухал их төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, тухайн улсуудын эдийн засгийн хөгжил, ард олны ажил олголтыг дайчилж, ардын буян жаргалыг нэмэгдүүлж, жишсэн үр дүнгээ биелүүлсэн буюу яг биелүүлж байна.

Сингапурын худалдаа аж үйлдвэрийн яамны дээд зэргийн засгийн явдлын дарга Шэн Ин, "Нэг бүс нэг зам"-ын санаачилга бол хүмүүсийг урмаар тэтгэсэн хүсэл төсөв болно. Харилцан холбоолон харилцан нэвтрэхийг цаашид ахиулах бөгөөд орон нутгийн эдийн засгийн нэг цогц болохыг ахиулах болно гэв.

“Бө-Ао-гийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтын Ази тивийн өрсөлдөх хүчний 2017 оны мэдэгдэл"-д “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын үр дүн нь даяаршил яг ондоо нэг зүйлийн харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх хэлбэрээр гүнзгийрэн хөгжиж, оролцогч гишүүдэд олз ашиг авчирж, зам шугам дагуу олон улсын иргэдэд буян хийж, тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр болж байна гэдгийг хүмүүст харуулав гэв.

Энэ жилийн 5 дугаар сард Хятад улсын Бээжинд “Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд зэрэглэлийн ярианы чуулга уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны их бодлогыг зөвлөж, хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамтдаа байгуулж, хамтын ажиллагааны үр дүнг хамтдаа эдэлж, одоогийн дэлхийн ба орон нутгийн эдийн засагт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх төслийг эрэлхийлж, холбоолон хийх хэлбэрийн хөгжилд шинэ энерги нэмж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар улс орнуудын ард түмэнд илүү их үр өгөөж өгөхөөр байна.

"Хятадын мөрөөдөл" болон "Дэлхийн мөрөөдөл" нэгдэн хөгжихийг хүсэн хүлээнэ

Энэ удаагийн Бө-Ао-гийн Азийн жил тутмын чуулга уулзалтаар баталсан “Бө-Ао-гийн Азийн 2017 оны жил тутмын чуулга уулзалтын эдийн засгийн даяаршлыг ахиулах тухай тунхаг” бол эдийн засгийн даяаршлын ахицыг ахиулах Ази тивийн дуун болно. Мөн Хятадын мөрөөдөл болон дэлхийн мөрөөдөл харилцан нэгдэж гэрэл гялбаагаа цацруулахыг хүсэж байгаа Хятад улсын хүсэл мөрөөдөл болно.

Дэлхий дахиныг зураглахад Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд гадаад нээлтээс салшгүй юм. Хятад улсын Ардын их сургуулийн Чүн Ян санхүү судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэгч захирал Ван  Вэнь: - Дэлхийн эдийн засгийн хүндийн төв нь хөгжсөн эдийн засгаас шинээр мандсан эдийн засаг тийш бага багаар шилжихийг дагаад даяаршил нь дэлхийн засалтын ахицын шинэ шатанд орж, өрнө дахин болон дорно дахин анх удаа хүн төрөлхтний түүхэнд дэлхийн засалтын ахицад эрх тэгшээр оролцож, дэлхийн засалтын үр дүнг хамтдaa эдлэх болж байна гэж илэрхийлэв.

Шинэ Зeландын орчин үеийн Хятад улсын судалгааны төвийн гүйцэтгэх дарга  Ян Жешэн, Хятад улсын дурдсан “Нэг бүс нэг зам" хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц зэрэг ойлгогдохуун нь дэлхийн нээлт, цэцэглэлт хөгжлийг ахиулах далд хүчтэй гэж хэлэв.

“Бяцхан i” компанийн ерөнхий захирал бөгөөд CEO Юань Хюай хэлэхдээ:

- Ази тивийн эдийн засаг болон шинжлэх ухаан техник технологи хөгжихийг даган Хятад улсаар ахлуулсан эдийн засгийн цогц нь дэлхийн эдийн засгийн хөгжил болон даяаршлын ахицад чухал хувь нэмрийг үзүүлэх болно гэжээ.

Түүхийг эргэцүүлэхэд олон улс орны хөгжлийн тухай ойлголт, арга маяг, стратеги бодлого нь цөм адил бус боловч хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хүсэл мөрөөдөл нь харин адилхан байдаг юм. Нээлттэй, багтаамжтай, бүгдэд ашиг хүртээх, тэнцвэртэй, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлал ёсоор илүү хүчтэй, илүү багтаамжтай, үргэлжлэх чадалтай эдийн засгийн даяаршлын ахицыг хамтдаа дэмжвэл Ази тив болон бүх дэлхийн сайн сайхан ирээдүйг бүтээх нь тодорхой юм.

Найруулагч: УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл