
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 15-ны өдөр Хятад, Японы эдийн засгийн дээд хэмжээний V зөвшилцөлд оролцож буй Японы Засгийн газрын хэсэг төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Ли Кэчян: - Хятад, Япон бол харилцан чухал хөрш. Өнгөрсөн жилээс эхлэн Хятад, Японы харилцаа зөв гулдралд орж шинэ ахиц гарсан юм. Хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн бичиг баримтын дагуу тогтоосон зарчмын дагуу "түүхээрээ толь болгож, ирээдүйдээ хандах" үзлийг баримтлан, хоёр орны харилцааг урт хугацааны турш эрүүл тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй. Хятад, Япон дэлхийн гол эдийн засгийн хувьд хоёр тал чөлөөт худалдааг дэмжин, ДХБ-ын дүрмийг мөрдөж харилцан шударга эрх тэгш, үл гадуурхах бизнес эрхлэх орчин бий болгох ёстой. Хятад улс өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, илүү нээлттэй байх болно. Японы аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулахыг хүсэж байна гэжээ.
