solongonews
Хүүхдээ хэрхэн ажилсаг болгох вэ
2016-09-08 17:18
Насны эртэд хүүхэд төрүүлж, харин хожим нь үр хүүхдээрээ өөрийгөө чимж, гэртээ налайж суух сайхан шүү дээ.

       Зарим эцэг, эхчүүдийг анзаараад байхад хүүхдийнхээ өмнүүр орж, ажлыг нь хийсээр хожим амаа барих нь цөөнгүй. Налайж суух насан дээрээ хүүхдүүдийнхээ зарц мэт үйлчилсээр үглээд ч нэмэргүй оройтох вий. Иймд та бүхэндээ хүүхдээ хэрхэн багаас нь хэрхэн тохирсон ажилд сургаж, ажилсаг хичээнгүй, нямбай болгон төлөвшүүлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

                                                                                2-3 нас
Гал тогооны алчуурыг аль болох цэмцгэр байлгах хэрэгтэй. Учир нь хүүхэд бохир алчууранд хүрснээр өвчин тусах магадлалтай. Мөн хүүхдээ хоол идсэнийх нь дараа аяга тавгийг өөрөөр нь хураалгаж сургаарай.

                                                                                 4-5 нас
  Энэ үед та аяга таваг угаагч порлоныг тогтмол сольж, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн  тоос сорогч хэрэглэх нь зөв юм.

 

6-7 нас

Энэ үед та хүүхдээ хоолоо идсэнийх нь дараа ширээ цэвэрлүүлж хэвшүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд бага багаар биеэ дааж, ажилд сурамгай болох юм. Мөн төмс ногоо арилгуулж болно.

8-9 нас

   Хүүхэд 8-9 настай болоход гэрийн ажилд туслах, аливааг хийхдээ илүү шаламгай сайн болсон байдаг. Тиймээс та хүүхдээрээ хөргөгч цэвэрлүүлэх, дэлгүүрээс жижиг хүнс авахуулах, цай, кофе, жүүс зэргийг аяганд хийж бэлдүүлээрэй.

10-11 нас

Харин 11-2 настай хүүхдийн хувьд тэд хоол хийх, хөнгөн зууш бэлтгэх гээд бүхий л зүйлсэд тусалж эхэлнэ. Тиймээс энэ үеэс та хүүхдээ аль болох олон ажлыг хийж сургах нь зүйтэй.

12-оос дээш нас

12 болон түүнээс дээш насны хүүхдээр бие даан хоол хийлгүүлэх, хувцсыг нь өөрөөр нь угаалгаж хэвшүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд ирээдүйд ажилсаг, хичээнгүй болж хүмүүжих болно.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://www.caak.mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл