Гуравдугаар сарын 9-ний өдөр Худалдааны яамны сайд Гао Хүчэн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайланд гадаад худалдааны тухай зорилт тогтоохгүй байгаа асуудалд хариуллаа.
Тэрээр хэлсэн үгэндээ: - Ойрд дэлхийн эдийн засаг будлиантай байгаа бөгөөд олон улсын арилжааны хөгжил муу байна. Өнгөрсөн жилийн 11, 12 дугаар сартай харьцуулбал олон улсын валютын сан болон дэлхийн банк нь энэ оны дэлхийн эдийн засгийн хөгжлийн урьдчилсан төлөвлөгөөг тус тус 0.1 болон 0.3 хувиар бууруулжээ. Энэ нь 6 жилийн турш хамгийн доод хэмжээтэй өсөлт юм. Үүний дагуу гол эдийн засгийн макро зохицуулалтын бодлогын зөрөөнөөс болж, дэлхийн эдийн засаг, арилжаа худалдаа, валютын ханш, нийтийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өөрчлөлт ихтэйгээс болж, эрсдэлийн хэмжээ нь тогтворгүй болжээ. Иймд гадаад худалдааны зорилтыг тогтоохгүй байх нь зөв сонголт бөгөөд анх удаагаа тогтоож байгаа биш.
Тэрээр мөн хэлэхдээ: - Хятадын цагаан сар нь тус байдалд багагүй нөлөө үзүүлжээ. Засгийн газрын ажлын тайланд дурдсанаар бидний зүгээс импорт экспортын ажлыг сулруулах биш. Намын Төв хорооны удирдлага дор, бүх шатны захиргаа болон гадаад худалдааны аж ахуйн нэгжийн хамтын зүтгэлээр гадаад худалдааг тогтвортой хөгжүүлэх зорилтод хүрч чадна гэдэгт итгэж байна гэжээ.
