Шинэ фермер болохын төлөө бүхнээ зориулав
Бороо орж, ферм ч завгүй боллоо.

Одоо бол хаврын тариалангийн бэлтгэл хийх чухал үе шат. Сэтгүүлч маань Ян Ишиниэс ярилцлага авах гэж хэд хэдэн удаа залгасан юм. Ян Ишинь ажил хэргийн аяллаар Ханжөү явах юм уу, эсвэл шинээр баригдсан ногооны хүлэмжинд завгүй байж таарав. Хүлэмжийнхэн байрладаг Нань Ланваны орчин үеийн хөдөө аж ахуйн жишээ парк нь энэ жил Жэньхай дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн чухал хэсэг юм. Нийт 35 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Ян Ишинь хичээж ажиллах хэрэгтэй байв.
Жэжян мужийн Нинбө хотод 1996 онд төрсөн Ян Ишинь бол "Шинэ тариаланч"-ийг төлөөлдөг. Өндөр боловсролтой, гадаадад сурсан, шинэлэг санаа, эрч хүчтэй. Ааваасаа "Залгамж халаа авч", уул тосгоны байгалийн сайханд шинэ хүч нэмж, талбайн фермерүүдэд борлуулалтын шинэ шугамыг нээсэн байна.
- Миний нэрийг Ян Ишинь гэдэг, миний зорилго бол ер нь л нэг сайн шинэ тариаланч болох! гэж тэрээр инээмсэглэн хэллээ.
Нутаг буцаж бизнесээ эхлүүлэв
2020 оны нэгдүгээр сарын 17-нд Ян Ишинь гурван чемоданаа чирээд 6 жил суралцсан Канад улсаас буцан иржээ.
Гюэлфийн их сургуулийн Онтарио хөдөө аж ахуйн дээд сургуульд шаргуу суралцаж, хэзээ нэгэн цагт эргэж ирээд сурсан зүйлээрээ гэрэлтэж ажиллана гэж найдаж буцан ирсэн тэрээр хоёр сарынх нь дараа Шанхай руу явж, анхны ажлаа сэтгэл догдлон эхлүүлсэн байдаг.
Фэншянь дүүргийн Цинцүнь суурин дахь Wиfаng тосгон нь Шанхай хотын хөдөөгийн сэргээн хөгжүүлэх үзүүлэлтийн эхний 9 тосгоны нэг бөгөөд Ян Ишинь тосгоны төлөвлөлт, үйл ажиллагааг хариуцдаг.
- Миний гол мэргэжил бол хөдөө аж ахуйн шинжлэх ухаан. Хөдөө аж ахуйн орон нутагт өргөн цар хүрээтэй, орчин үеийн, механикжсан хөдөө аж ахуйн менежментэд суралцах нь сайн дасгал юм. Эдгээр нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн чиглэл болно гэж хэллээ.
Ягаан хана Dеwа, жижиг гүүр, урсах ус, тосгонд уран сайхныг мэдрэх дэлгүүрүүд байдаг бөгөөд тосгоны гэр буудлууд нь орчин үеийн загварлаг хэв маягаар зохион бүтээгдсэн байдаг. Амралтын өдрүүд бүр олон жуулчид Wиfаng тосгонд ирж, хөдөөгүүр аялан, сэтгэлээ нэг сайн сэргээгээд буцдаг.
Wиfаng тосгонд шар тоор тарьж, жимсний борлуулалтын замыг өргөжүүлэх нь Ян Ишиний хувьд чухал ажил байлаа. Эхэн үедээ талбайд хортон шавьж хянахаас эхлээд тоор жимсний мод хоорондын зайг хянах, машин техник ороход хялбар болгох, жимс ангилах машин ажиллуулах, хортон шавжинд идэгдэж гэмтсэн жимс жимсгэнийг сонгох хүртэл ажиллахын тулд Ян Ишинь хөдөлмөрт оролцохын зэрэгцээ суралцан, аажим аажмаар жимс тарихаас эхлээд борлуулалт хүртэлх бүх үйл явцтай танилцжээ. Wиfаng тосгоны шар тоорын онлайн борлуулалтыг мөн Ян Ишиньд даатгасан байна. Тэрээр "Жимсний сурталчилгааны офицер" болж, шууд нэвтрүүлгээр жимс борлуулахад ”донтов”.
Нэг жил гаруйн ажлын туршлагаар Ян Ишинь их зүйлийг олсон бөгөөд энэ нь бас түүнийг хөдөөгийн сэргэлтийн тухайд илүү их бодоход хүргэсэн юм. "Хөдөө аж ахуйн сэргэлт нь хөдөө аж ахуйн хөгжлөөр тариаланчид баян болох боломжтой" гэдгийг ухаарсан Ян Ишинь 2021 оны зун Шанхайгаас Нинбө дэх төрсөн нутаг руугаа буцжээ.
- Манайх олон үеийн тариаланчид. Хөдөө орон нутаг бол миний гэр. Гадаадад сурсан уу, Хятадад буцаж ирэн хөгжсөн хотуудад ажиллаж байна уу гэдгээс үл хамааран төрөлх нутагтаа л буцаж бизнес эхлүүлэхээр үргэлж бэлтгэж байсан гэж ярилаа.
Эрсдэлийг сөрөн, орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэв
2021 оны 07-р сард Хар салхи Жэжян мөрний эрэг дагуух газрыг дайрсан байна.
Хүчтэй салхи ирэхэд жимсний модон дээр борооны том дуслууд асгарсанд Ян Ишинь айдаст автав. Хэдийгээр тэр багаасаа л хөдөө аж ахуй "тэнгэрийн царай харна" байгалийн гамшигт их хохирол амсдаг гэдгийг мэддэг байсан ч, аль хэдийн жимс өлгөсөн тоор жимсний эгнээ хүчтэй салхинд цохигдож унасныг хараад хөгшин буурлууд "Хөдөө аж ахуй хийхэд хэцүү" гэдэг байсныг үнэхээр ойлгосон юм.
- Тоорын модны ургац хураалт 50 хувиас дээш буурсан байна гэж тухайн үед болсон явдлыг санаад Ян Ишинь сэтгэл эмзэглэв.
Тэрээр Нинбөд буцаж Жэньхай дүүргийн жимс ногооны хамтын ажиллагааны нийгэмлэгт орж ажиллалаа. Хамтын ажиллагааны нийгэмлэгийн жимс, хүнсний ногооны тариалалтын байгалийн гамшгийн эрсдэлийг тэсвэрлэх чадварыг дээшлүүлэхийн тулд орчин үеийн хөдөө аж ахуйн менежментийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, жимс, хүнсний ногооны бүтээгдэхүүнийг илүү сайн стандартын дагуу байлгах, фермийг хянахын тулд иж бүрэн ухаалаг системийг ашиглаж эхэлсэн байна.
- Манай шинэ бааз ухаалаг температурын хяналтын систем суурилуулсан. Энэ системээр бол температур багатай цаг агаараас болж гарч болзошгүй хохиролд санаа зовох хэрэггүй гэсэн үг. Хүйтэн бол агааржуулагчаа асаагаад л болоо, маш тохиромжтой гэж Ян Ишинь ус, бордооны нэгдсэн систем нь өөрийн фермийн хувьд ч их ашиг олдог гэдгийг танилцуулсан юм. Энэ нь хүн хүчийг услахад хэмнээд зогсохгүй, жимсний амтыг хангахын тулд хэрэглээний хэмжээг зөв зохицуулдаг байна. Мөн жимсний цэцэрлэгт ургуулсан усан үзэм болон бусад жимсийг метеорологийн индексийн даатгалаар даатгуулсан байна. Хэрэв хар салхи зэрэг гамшиг тохиолдсон бол даатгалын байгууллага метеорологийн байгууллагаас өгсөн метеорологийн мэдээллийн дагуу нэхэмжлэл гаргана. Төлбөрийг аль болох түргэн шуурхай төлнө.
- Ийм санхүүгийн үйлчилгээтэй бол бид сэтгэл санааны амар амгалангаар үр жимс ургуулж чадна гэж тэрээр ярив.
Өнөөдөр жимс ногооны хамтын ажиллагааны нийгэмлэгээс гаргасан шинэхэн жимсний эрдэнэшиш, жимсний улаан лооль зэрэг гол бүтээгдэхүүнүүд зах зээлд маш их нэр хүндтэй болж, аажмаар брэндээ гаргасан байна.
- Бараа бүтээгдэхүүний хэмжээний талаас нь авч үзвэл, бид улсын зах зээлийг сонгоогүй. Харин Нинбө хотыг бүхэлд нь хамарсан борлуулалтыг сонгосон. Гурван фермийн баазад найдан өглөө түүж, үдээс хойш хэрэглэгчийн ширээнд хүргэж, жимсний шинэхэн байдлыг хангана. ‘Fаrм то таьlе’ бол бидний гол чадвар гэж Ян Ишинь хэллээ.
Тариаланчдад тусалж, "Хамтдаа баяжих код"-ыг хуваалцав
2015 онд Жэжян "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн" үзэл баримтлалыг дэвшүүлэн, тэднийг хөгжүүлж эхэлсэн. Улмаар залуучуудыг хөдөө орон нутагтаа эргэн ирж, хөдөө аж ахуйг сэргээх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөөгийн бизнес эрхлэлт, инновацид өөрсдийгөө зориулахад нь дэмжлэг үзүүлж эхэлсэн.
Ярилцлагын үеэр Ян Ишинь сэтгүүлчдэд "Жэньхай дүүрэгт оюутнуудад хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчийн дэмжлэгийн өргөдлийн удирдамж-2021"-ийг үзүүлжээ. Тус удирдамжид оюутнуудад хөдөө аж ахуйн салбарт бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг нарийвчлан бичсэн байна. "Засгийн газар бидний олон бодит хэрэгцээний дагуу үйлчилгээ үзүүлнэ. Үүний зэрэгцээ хөрөнгө татаж, платформ байгуулна. Эдгээр бодлого нь бидэнд бизнес эрхлэгч залууст бодит үр өгөөжийг өгсөн юм гэв.
Фермерүүдэд туслах нь Ян Ишиний мөрөөдөл. Тэрээр эргэн тойрныхоо фермерүүдэд тусалж, үйлдвэрлэл, орлогыг нь нэмэгдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Сычуань мужийн Ляншаны И үндэстний өөртөө засах жөүгийн Янюань шяны алим нь 2000 гаруй километрийг туулж, Нинбө хотын Жэньхайд ”морилон”, "Хамтдаа баяжих код"-ыг авчирсан байна.
- Эхлээд би Нинбөгийн иргэдэд энэ амттай алимыг амтлуулмаар байсан ч дараа нь Ляншаны И үндэстний өөртөө засах жөү нь тэр үед Нинбө хотын хамтрагч хот болсныг олж мэдсэн. Надад орон нутгийн фермерүүдэд орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах бодол төрсөн гэж Ян Ишинь хэлэв. Борлуулалтыг өргөжүүлэхийн тулд Янюань шяны алимыг танилцуулахаас гадна, Янюань шяны тарих баазад органик бордоо, тайрмал технологиор хангаснаар тариалалтын технологийг сайжруулахад тусалсан байна. Ингэснээр Янюань алимны амтыг улам сайжруулсан байна.
- Хөдөөг сэргээлт рүү хөтлөх зам дээр илүү олон хүн оролцох хэрэгтэй байна. Хамтран ажиллаж, хамтдаа сайхан амьдарцгаая. Ингэснээр хэдий чинээ их ажиллана, төдий чинээ эрч хүчтэй болно гэв.
