solongonews
Хятадын эдийн засаг илэрхий сайн байна
2020-10-19 14:09
Хятадын эдийн засаг илэрхий сайн байна.

Энэ сарын 18-ны орой зохиогдсон Шанхай хотын хотын даргын олон улсын бизнес эрхлэгчдийн 32-р удаагийн зөвлөлдөх хуралд Аллианз даатгалын эдийн засгийн зөвлөх, Pimco корпорацын гүйцэтгэх албан тушаалтан асан Мохамед Эль Эриан цахимаар хийсэн илтгэлдээ хэлсэн үгэндээ, “COVID-19 цар тахлаас түрэлт учруулсан боловч Хятад улсын эдийн засгийн байдал бусад орнуудаас илэрхий сайн байна” гэжээ.

Мохамед Эль Эриан хэлэхдээ: “Хятад улсын эдийн засгийн байдал ийм сайн байгаа нь гурван талаас шалтгаалав. Тухайлбал, Хятад улс бол цар тахлыг хамгийн эрт хяналтдаа оруулсан орон юм. Нэн чухал нь, өдгөө дэлхийн маш олон орнуудад цар тахлын хоёр дахь удаагийн давлагаа гарч буй нөхцөл байдалд Хятад улс харин цар тахал буцаад нэмэгдэхээс үндсэндээ зайлсхийж чадсан байна. Хоёрт, Хятад улс цар тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засгийн хөгжлийн хооронд маш сайн тэнцвэрийг олж чадсан нь бас нэгэн шалтгаан юм. Гуравт, Хятад улсын хатуу тэвчээр болон ухаалаг шаламгай талаас шалтгаалав. Олон жилийн туршид Хятад улс эдийн засгийн бүтцээ чармайн зохицуулж, бүс нутгийн эдийн засгийн бүтцийг сайжруулсан нь ийм хатуу тэвчээр болон ухаалаг шаламгай талын үндэс суурийг бүрдүүлсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс хэрэв одоогийн эдийн засгийн сайн байдлаа цаашид хадгалъя гэвэл, өсөлтийн арга хэлбэрийн зохицуулалтаа түргэтгэж, зохицох чадвараа эрчимжүүлэн, дотоодын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүч, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд илүү түшиглэж, харин өндөр хөгжилтэй эдийн засгийн цогцод түшиглэхээ багасгах шаардлагатай гэжээ.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл