ТӨЗО-ны албанаас 01-р сарын 31-нд мэдэгдсэнээр: Ирэх гурван сард дэлхийн соёлын өв болох Будала ордон, Их зуу хийд зэрэг Төвдийн А зэрэглэлийн 115 үзэмжит бүс жуулчдыг үнэгүй хүлээж авна. Энэ нь ТӨЗО-ны хэрэгжүүлж буй "Төвдийн өвлийн аялал, дэлхийн гуравдагч туйлтай танилцах" арга хэмжээний нэг нь бөгөөд ийм хөнгөлөлттэй бодлого урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй юм байна.
Эх сурвалжаас үзвэл, 02-р сарын 01-нээс 04-р сарын 30 хүртэл Түвдэд аялах жуулчид аялал жуулчлалын бүс, одон зэрэглэлийн зочид буудал, аялал жуулчлалын унаа, агаарын тээвэр, төмөр зам, багаар жуулчлах зэрэг талаар хөнгөлөлт эдлэх болно.
ТӨЗО-ны А зэрэглэлийн аялал жуулчлалын 115 цэг жуулчдад үнэгүй үйлчилгээ үзүүлж, 3 одтой буюу түүнээс дээш одтой буудал рестороны үнэ, аялал жуулчлалын үйлчилгээний унааны үнийг ноднин жилийн мөн үеэс 50 хувиар хямдруулах болно. 02-р сарын 01-нээс эхэлж Төвдийн иргэний агаарын тээвэр хямдрал зарлаж, Төвд рүү аялах бусад нислэг ч хөнгөлөлттэй бодлого боловсруулж байна.
